ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 19

Өнөөдөр 2020.03.19. Энэ оны 78 дахь өдөр бол он дуусахад 288 хоног үлдээд байна. Монгол эх оронд маань нар 06 цаг 57 минутад мандлаа. 19 цаг 03 минутад жаргана.

Улаанбаатар хотод ялимгүй хуртай. Өдөртөө 3 хэм, шөнөдөө -7 хэмийн хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Энэ өдөр ОХУ-д Шумбагчдын өдөр бол Испани, Бельги, Италид Аавуудын өдөр тохиож байна. Харин Польшт Кашубаны нэгдлийн өдөр юм.

Өнөөдөр Олимпийн хүрэл медальт, Дэлхийн аварга, Азийн наадмын аварга, Азийн хошой аварга Хашбаатарын Цагаанбаатарын төрсөн өдөр. Тэрбээр 1984 оны энэ өдөр мэндэлсэн. Түүнчлэн өнөөдөр Их Монгол Улсын гурав дахь их хаан Гүюг (1206-1248)-ийн мэндэлсэн өдөр юм. Тэгвэл дэлхий дахинд, Оросын алдартай хөл бөмбөгчин Александр Кокорин, Туркийн нэрт сагсан бөмбөгч Хедо Туркоглу, Америкийн жүжигчин Брюс Уиллис, Кот Дивуарын хөл бөмбөгч Коло Туре нар төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон үйл явдлуудаас дурдахад:

-1279 оны энэ өдөр Монголын эзэнт гүрэн Ямений тулаанд Хятадын Сонг гүрнийг буулган авчээ.

-1921 оны энэ өдөр Ардын журамт цэргийн сурган боловсруулах газар байгуулагдсан байдаг. Тус газрыг “Улаан цэргийн улс төрийн ба сурган боловсруулах газар” гэж нэрлэж байсан бөгөөд Армид улс төрийн суртал ухуулга хийх үүрэг бүхий комиссар, улс төрийн орлогч нарыг бэлтгэн гаргадаг коммунист суртлын газар байжээ.

Өнөөдөр дэлхий дахинд болсон чухал үйл явдлуудаас дурдвал:

-1962 оны энэ өдөр бүх цаг үеийн түүхэнд хамгийн их нөлөө үзүүлсэн дуучин Боб Диланы "Боб Дилан" цомог худалдаанд гарч байв.

2004 - Балтийн тэнгист 1952 онд осолдсон Оросын "Миг-15" онгоцыг Шведийн "ДС-3" онгоц буудан сөнөөсөн болохыг мөрдөн байцаалтын явцад тогтоожээ.

2011 - Ливийн удирдагч Муаммар Каддафийн арми Бенгази орчимд Францын нисэх хүчинд ялагдсаны дараа Ливи дэх цэргийн ажиллагаа эхлэв.

2016 - Туркийн Истанбул хотын төв талбай болох Таксимын талбайд олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүсч, таван хүн амиа алдан 36 хүн гэмтэж бэртжээ.

Энэ өдөр үс засуулбал нүд бүрэлзэн улцайна гэж дорнын зурхайд өгүүлжээ. Өнөөдөр могой жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь, нохой жилтнүүд аливаа үйлд хянамгай хандаарай. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа.

Энэ өдөр хууль цааз гаргах, батлах, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Харин улаа гаргах, хиншүү хярвас тавих, мод суулгах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд таагүй. Хол газар явах бол баруун зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажил үйлст тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top