ТВ8 телевизийн “Экологийн цаг” нэвтрүүлэг хариуцлагагүй уул уурхайтай холбоотойгоор телевизийн цуврал хэлэлцүүлэг өрнүүлж байгаа билээ. Өмнөх дугаарт уран олборлолтын үйл ажиллагаанаас үүдэн гарч буй хор хөнөөл болон “Страто” компанийн нүүрс тээврийн асуудлыг хөндөж байсан. Тэгвэл өчигдрийн дугаарт мөн адил ураны хор уршиг, эрсдэл, цацраг идэвхит бодисын сөрөг нөлөөний асуудлыг үргэлжлүүлэн хөндсөн юм. Энэ удаагийн дугаарт "Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн" ТББ-ын тэргүүн Б.Батсайхан, "Босоо Хөх Монгол" ТББ-ын дэд тэргүүн Д.Чойпүрэв, "Голомт Цөмийн эсрэг хөдөлгөөн" ТББ-ын тэргүүн Т.Минжүүр, "Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл" ТББ-ын тэргүүн Х.Бээжин нар оролцлоо.
Эдгээр иргэний хөдөлгөөнийхөн Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт байрлах “Бадрах Энержи” компани болон бусад уран олборлолтын үйл ажиллагаанаас үүдэн гарч буй хор хөнөөлийн асуудлыг тойрон ярилцсан юм.
"Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл" ТББ-ын тэргүүн Х.Бээжин:
-Манайх болоод өөр олон ТББ ураны эсрэг олон жил тэмцэж байна. Нүүрс шатааж цахилгаан станц ажилладаг шиг уран шатааж цөмийн цахилгаан станц ажиллуулахад хэрэглэдэг. Бас цөмийн зэвсэг нөгөө асар хол харвадаг пуужингуудад голлож хэрэглэдэг. Яагаад энэ хоёрт хэрэглэж байна гэхээр асар бага хэмжээтэй мөртлөө маш их хэмжээний дулаан шатаадаг болохоор юм. Тун бага хэмжээгээр эмнэлгийн тоног төхөөрөмжид ашиглах нь бий. Зүгээр хүний биеийг рентгенээр харахад хортой байгаад байна шүү дээ. Энэ ураны хамгийн хортой нь олборлох үед нь байдаг. Яагаад гэхээр газрын 100, 200 метрийн гүнд урантай нэг давхарга байгаа шүү дээ. Тэр давхарга хүртэл цоолоод хүхрийн хүчил шахдаг. Хүхрийн хүчил гэдгийг манайхан бүгдээрээ мэдэж байгаа. Аккумляторын шингэн байхгүй юу. Энэ ямар хортой билээ. Биед хүрэхэд хувцас цоолдог, түлдэг. Энгийнээр ойлгохд ийм. Тэгэхээр газрын гүнд байгаа урантай давхаргыг тэр хүхрийн хүчлээр дэвтээж уусгаад, нэг талаар хүхрийн хүчлээ уусгаад нөгөө талаар устай хольж соруулж олборлодог юм. Уусмал баяжуулах технологи гэдэг. Энэ технологи бол хууль султай цөөхөн ядуу буурай орнуудад ашиглагдаж байна. Ингээд гаргаж ирсэн шавраас ураныг нь ялгаж аваад үлдсэн урантай хамт байдаг олон хорт бодисуудыг нь байгаль дээр гаргаад хаячихдаг. Гүний усанд шингээсэн хороо ялгаж авч чаддаггүй. Байгальд үлддэг. Ийм хортой технологиор манай улсад олборлоод байгаа юм л даа. 2013 оноос “Бадрах Энержи” компани яг ийм байдлаар олборлож эхэлсэн. Үүнээс болж түрүүний миний хэлдгээр хор гадагшилж мал, хүн хордож эхэлсэн. 2013 онд Н.Алтанхуягийн Засгийн газар байсан. Тэр үед хор нь илрээд малчид эсэргүүцээд газар дээр нь очоод шинжилгээ судалгаа хийгээд уран олборлолтоос болж мал хордсон байна гэж оношилсон. Уран гэдэг маш хортойн дээр хүний нүдэнд харагдахгүй илтэс нь хүн, малын организмд шингэж, сүйтгэж байдаг. Тэгээд гажигтай мал, хүн төрж байгаа нь урантай холбоотой.
"Голомт Цөмийн эсрэг хөдөлгөөн" ТББ-ын тэргүүн Т.Минжүүр:
-Уран түүний үр дагаврын талаар монголчууд маш муу ойлголттой байсан л даа. Ардчиллын дараа Дорнодод Мардай гэдэг ураны далд уурхай байдаг юм байна гэдгийг мэдээд ил гарсан. Мөн Монголд уран хайж байна, олборлож байна гэдэг үйл ажиллагаа эхэлсний дараа монголчууд ураны асуудалд анхаарал тавьж эхэлсэн. Түүнээс гадна 2010-аад оны үед Монголд дэлхийн цөмийн станцуудын бүх түлшний хаягдлуудыг Монголд авчирч булах гэж байна гэдэг чимээ гарахаар зэрэг ялангуяа гадаад улсад амьдардаг монголчууд илүү анхаарал тавьж ард түмэндээ энэ талаар мэдээлэл өгөхийг хичээж байсан. Энэ ажиллагааны үр дүнд “Голомт Цөмийн эсрэг хөдөлгөөн” гэдэг ТББ-ыг гадаадад байгаа хүмүүс байгуулж Монголд төлөөлөгчөөр намайг томилсон байдаг. Цөмийн энергийн газрын дарга асан Тэгшбаярын нэг үгийг хэлмээр санагдлаа. Тэгшбаяр нэг удаа телевизэд ярилцлага өгөхдөө “Уран эм хоёр чинь адилхан юм шүү дээ” гэж байсан. Өөрөөр хэлбэл төрийн бодлогыг тодорхойлж байгаа хүн ураныг аюулгүй гэж ярьсан юм. Гэтэл үнэн хэрэгтээ анх ураныг судалж байсан эрдэмтэн уранд хордож нас барсан байдаг юм шүү дээ. Тэгэхээр судалж эхлэхээс л аюултай, хортой гэдэг нь нотлогдож байсан хэрэг. Өөрөөр хэлбэл, газар доор битүүмжлэгдсэн орчноос нь авахаар дээшээ янз бүрийн хор нь гарна гэсэн үг.
"Босоо Хөх Монгол" ТББ-ын дэд тэргүүн Д.Чойпүрэв:
-Дорноговь аймгийн Улаанбадрах суманд очоод үз. Битүү бөгстэй тугал, нүд нь сохорч цав цагаан болчихсон тугал, сохор ботго, хөл нь эргэчихсэн ишиг, ямаа зөндөө. Цөмийн туршилтын үйлдвэрээ байгуулчихсан байгаа Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Аргалант баг дээр ийм л байна. Шүүх дээр үүнийг ярихаар нөгөө компанийнхан нь “Та нар худлаа ярилаа. Нутгийн ард иргэд эсэргүүцээгүй. Тэнд хүн мал өвчлөөгүй” гээд байгаа байхгүй юу. Үүнийг нутгийн иргэдэд хэлээд үг амыг нь аваад тэрийг нь баримтаар шүүхэд өгсөн байгаа. Нутгийн малчид уйлаад “Зургаа, долоон хөлтэй ишиг гараад, малын элэг дотрыг үзүүлэхэд итгэхгүй байгаа юм бол бидний өрцийг цоолоод үз” гэж байна шүү дээ. Энэ бол энд суугаа хэдэн хүнд биш бүх монголчуудад хамаатай. Ураныг 30 жил тасралтгүй судалсан эрдэмтэн эхнэр, ээж, хүүхдээ хорт хавдраар алдчихсан жишээ бий. Өнөөдөр хорт хавдар Монголд ямар байгаа билээ. Үүнийгээ ч гэсэн судлаад үзэх хэрэгтэй. Н.Алтанхуягийн Засгийн газрын үед судлуулахаар 200 хүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг гарсан. Түүнд орсон Цэрэнчимэд гэж доктор профессор энэ бүх гажиг ураны цацрагаас болсон байна гэдгийг яг лаборатори судалгааны хүрээнд гаргасан байдаг. Гэтэл тэр хүнийг ажлаас нь халсан юм билээ. Одоо шүүх дээр гэрчээр дуудчихсан байгаа.
"Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн" ТББ-ын тэргүүн Б.Батсайхан:
-Ураныг нэгэнт гаргаад ирсэн тохиолдолд амьд организм болгоныг үй олноор нь устгадаг мөнхийн зэвсэг болдог байхгүй юу. Тийм болохоор аливаа улс орон өөрсдийн аюулгүй байдлыг бодоод үүнийг олборлохоос татгалздаг. Тэр дундаа манай улс эдийн засгийн дорой буурай байгаа дээрээ үүнтэй холбогдох юм бол бүр аюултай. Орчин үед ялангуяа хог хаягдал нь олборлолтоосоо илүү их зардлыг шаардаад, түүнийг булах газаргүй болсоноос үүдээд ядуу буурай орнуудыг чиглэчихсэн байгаа. Гэтэл 2016 онд тухайн үеийн УИХ-ын дарга З.Энхболд тэргүүтэй парламент энэ олон урантай холбоотой олон улсын конвенциудад нэгдэн орох хуулийг батлах гэж оролдсон. Тэгэхэд нь бид сандраад судаллаа. Уран ямар хор хөнөөлтэйг дэлхий нийтээрээ мэднэ. Ингээд хамгийн аймар нь тэр конвенциуд дотор нэг аймар юм явж байсан. Тэр нь Ашигласан түлшний болон цацраг идэвхит бодисын аюулгүй ажиллагааны тухай конвенц байгаа юм. Түүнд нь дахиад есөн орон нэгдчих юм бол дэлхий даяар идэвхтэй конвенц болох гээд байсан. Тэгээд манайх мэтийн орон нэгдэн орох ёстой гэсэн ухуулга хийж байсан. Гэтэл тухайн конвенц нь цөмийн зэвсэгээс бусдаас гарсан бүх юм орсон конвенц байсан байхгүй юу. Харамсалтай нь, манайх дотооддоо үндэсний аюулгүй байдлын хуулийн хамгаалалтуудаа нь авч хаяад хог хаягдал булшилж болох бүх нөхцөлийг нээгээд 2016 онд олон улсын конвенцид нэгдэж орох гэсэн шүү. Хэрвээ бид олон улсын гэрээ конвенцид нэгдчихээд үүргээ биелүүлэхгүй бол олон улсын шүүхэд очно шүү дээ. Өнөөдөр яагаад том гүрнүүд атомын цахилгаан станцаас татгалзаад байна гэхээр буцаад хог хаягдлын асуудлаас л болж байгаа юм. Тийм болохоор ядуу буурай оронд атомын цахилгаан станцыг нь бариад хог хаягдлыг нь тэнд нь булах гэсэн санаархал л яваад байгаа хэрэг. Үүнд бид татагдан орох магадлал байна. Манайх технологийн хувьд одоохондоо атомын станц барьж чадахгүй гэвэл “Нэгэнт танайхаас олборлосон юм чинь хаягдлаа танайд булшилна” гэсэн ийм үүрэг хүлээлгэх гээд байгаа байхгүй юу. Олон улсын конвенцын шууд тулгалтад орно, түүнийхээ төлөө мөнгө авна. Ийм аюултай юм руу орох гэж байхад бид ямар ч байсан 2016 онд олон улсын хэмжээнд нь зогсоосон юм. Дахиад үүнийг хөдөлгөх гээд юмнууд яваад байна шүү дээ. Тийм болохоор бид Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалдаа уран боловсруулахгүй гэдэг зүйлийг сэргээж оруулах хэрэгтэй.
Нэвтрүүлгийг БҮРЭН ЭХЭЭР НЬ үзэх
Сэтгэгдэл ( 14 )
Одоо хэрэггүй бидэнд ашиггүй аюултай гадны гар хөл битгий болоорой ерөөсөө боль
Ugui ugui ugui gej 999 say udaa helie !!!
UAAKAKAKAA.WOW
Ураны хор хөнөөлийг 4 ТББ аас мэддэг хүн байдаг юм болов уу? Ашиг тусыг нь мэддэг хүмүүстэй яртлцаж, мэтгэлцвэл ямрав? Шийдчихмээр асуудал шиг санагдахд явчлаа
Янз бүрийн ашигт малтмал олборлоод байдаг Монголын ард түмэнд ямарч ашиг алга, харин өр, өвчин л нэмэгдэж байгаа байх. Иймээс анхаарах, шийдэх том асуудлын нэг
Янз бүрийн ашигт малтмал олборлоод байдаг Монголын ард түмэнд ямарч ашиг алга, харин өр, өвчин л нэмэгдэж байгаа байх. Иймээс анхаарах, шийдэх том асуудлын нэг
Хэл хил мал гуравтайгаа байвал газардаргүй гэдгийг сая харлаа. Хорь хавдар, ургийн гажиг бидэнд хэрэггүй. Гадны колончлогчдыг хөөж гарга. Чадахгүй бол өөрсдөө цуг монголоос зайлцгаа
hogjiltei geed baigaa ornuud chin uraniihaa haygdaliig hadgalah gazar baihgui dor hayaj say jil ayultai baidag uchraas yahaa medehgui zovj baidag um baina lee……mongol bol urantai nozoldood hereggui ….
Одоо асар их хямрал тохиож мэдэх нь. Гэтэл бид гадны хөрөнгө оруулалтаа хөөж гаргах хөдөлгөөн давхцуулан өрнөх нь. Ингээд юм шувтарсан цагаан бумбандаа буувал амар ч юмуу? Бид асар хурднаар яг л 30 жилийн өмнөх үедээ буцаж очих юм биш байгаа? Тэгэж бид маш том сургамжийг ой ухаандаа тултал шингээж авах ч юм билүү. Тэгэж байж л бид өнгөрсөн 30 жилийнхээ бодит ололтыг үнэлэх боломжтой болох байх аа даа.
ямарч мэдлэггүй малнуудын ярилцлага
Дээдсүүд нь хахууль аваад ард иргэд нь ухсан нүх нутаглах газаргүй болоод үлдэх байлгүй
Байгалийн баялгаа технологи сайтай орнуудаар ашиглуулах л хэрэгтэй
Uvug deedes min ene gazar nutgiig Ami bie ul hairlan haluun tsus buleen amiaraaa hamgaalan uldeesen baihad,odoo bid nariin deer udirdaj baigaa ah egch nar arai denduu bnaa.gazar shoroogoo uhaad ulsaa bayjuulna gej boddog um baihdaa,ugui shde.bid nariig oyun uhaan erdem medleg min bayjuulna.odoo jaahan uls ornoo bodson ur buteeltei um hiij bid nart uldee,chadahgui bol zugeer gai bolohgui zugeer suuj Bai ldaa.Uran bol mash ayultai gedgiig bid medne.bid nar shig tsuuhun mongolchuudad uhah ni zohihgui shde.
ard irged bid vgvi gj b.aaa..eh nutgaa hairlaj b.aa