АН: Эдийн засгаа хамгаалах чиглэлээр ЗГ арга хэмжээ авахгүй байна

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 19

АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат нар өнөөдөр /2020.03.19/ мэдээлэл хийлээ. 


УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат “Ардчилсан намын зөвлөл энэ долоо хоногийн даваа гарагт хуралдаж, коронавирус өвчний энэ үед макро эдийн засгийн үзүүлэлтээ хэрхэх чиглэлээр хуулийн төсөл боловсруулж, Засгийн газраас санал авахаар хүргүүлээд хоёр хонож байгаа.  Хууль боловсруулж УИХ-д оруулахдаа заавал Засгийн газраас санал авдаг журамтай. Хариу одоогоор ирээгүй байна.

АН-ын зөвлөлөөс өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайдад дөрвөн зүйлтэй шаардлага хүргүүлж байна. Улс орны хэмжээнд улс төр бус ард иргэдийн аюулгүй байдал, амгалан тайван байдлыг хангаж, эрсдэл үүсгэхгүйн тулд эдийн засгийн нөхцөл байдлыг бодитой харах шаардлага үүсэж байна. Манай улс “Covid-19” короновирусаас урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн арга хэмжээ авч байгаа ч короновирус өвчний үеийн эдийн засгийн хүндрэлийг хохирол багатай даван туулахад нэн шаардлагатай арга хэмжээг Засгийн газар  авахгүй байна. 

Төсөвтөө тодотгол хийхгүй, бизнесээ дэмжсэн ямар нэгэн шийдвэр гаргахгүй энэ чигээрээ явбал 200 мянган гаруй хүн ажлын байрнаасаа салах эрсдэл бий болоод байна. Мөн экспорт 1.6 тэрбум ам.долллараар буурч нийтдээ 6.6 тэрбум ам.доллар болох төлөвтэй, улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ хоёрдугаар сард 697 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 92.6 тэрбум буюу 11.7 хувиар буурсан байна.  Төсөвт тодотгол хийх шаардлагатай байна” гэлээ.

АН-аас Засгийн газарт дөрвөн зүйлтэй шаардлага хүргүүллээ.

 

ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЭХ ТУХАЙ 

Дэлхий нийтээр тархаад байгаа “Covid-19” короновирусыг Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллага тахал хэмээн зарласантай холбогдуулж улс орон болгон эдийн засгийн хүндрэлтэй нүүр тулгарч байгаа учир энэ цар тахлын үеийн эдийн засгийн хүндрэлээс урьдчилан сэргийлэх тусгай хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж эхэллээ. Тухайлбал,

-АНУ эдийн засгийг дэмжих 1.2 их наяд ам.долларын дүнтэй багц хөтөлбөр хэрэгжүүлэхээр хэлэлцэж байна. Мөн жижиг, дунд үйлдвэрлэгчиддээ 50 гаруй тэрбум ам.долларын санхүүгийн дэмжлэг үзүүлэхээ ч амласан.
 

  • БНСУ 11.7 их наяд вон буюу 9.4 тэрбум ам.долларын тусгай төсөв баталлаа.
  • Франц улс компаниудаа дэмжихээр 335 тэрбум ам.доллартой тэнцэхүйц хэмжээний банкны зээлд Засгийн газрын баталгаа олгох, татвар, нийгмийн даатгалын төлбөрөөс чөлөөлж, зээлийн эргэн төлөлтийг нь хойшлуулахад дэмжлэг үзүүлэхээр болсон байна.
  • Японы 12 их наяд иений үнэт цаас худалдаж авахаа мэдэгдсэн.

Энэ мэтчилэн Улс орнууд эдийн засгаа дэмжихийн тулд мөнгөний зөөлөн бодлого хэрэгжүүлж, хэрэглэгчдийн болон бизнесийн идэвхи буурахаас сэргийлж төв банкууд нь бодлогын хүүгээ бууруулж, үнийн тогтвортой байдлыг хамгаалах, хөдөлмөрийн зах зээлийг дэмжих, санхүүгийн нөхцөл байдлыг дэмжих, санхүүжилт татрахаас сэргийлэх зорилготой бодит арга хэмжээнүүдийг авч эхэллээ.

Манай улс “Covid-19” короновирусаас урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн арга хэмжээ авч байгаа ч короновирусын үеийн эдийн засгийн хүндрэлийг хохирол багатай даван туулахад нэн шаардлагатай арга хэмжээг Засгийн газар  авахгүй, энэ талаар Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөлөөс гаргасан олон саналыг хүлээн зөвшөөрөхгүй хойш суусаар байна.

“Covid-19” короновирус цар тахлаас үүдэж Монгол улсын төсөв, эдийн засагт дараах бодит эрсдэл үүсэх нөхцөл бүрдсэн байна.
 

  1. Төсөвтөө тодотгол хийхгүй, бизнесээ дэмжсэн ямар нэгэн шийдвэр гаргахгүй энэ чигээрээ явбал 200-250 мянган хүн ажлын байрнаасаа салах эрсдэл,
  2. Экспорт 1.6 тэрбум ам.доллараар буурч нийтдээ 6.6 тэрбум ам.доллар болох төлөвтэй байна.
  3. Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2020 оны 2 дугаар сард 697.0 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 92.6 (11.7%) тэрбум төгрөгөөр буурч, нийт зарлага, эргэж төлөгдөх зээлийн хэмжээ 848.0 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 253.9 (42.7%) тэрбум төгрөгөөр өсжээ.
  4. Татварын нийт орлого 2020 оны эхний 2 сард 1.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 76.2 (5.7%) тэрбум төгрөгөөр буурсан байна.
  5. Гадаад худалдааны хувьд нийт бараа эргэлт 1.5 тэрбум ам.доллар, үүнээс экспорт 770.7 сая ам.доллар, импорт 750.0 сая ам.доллар байна. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 410.4 (21.3%) сая ам.доллар, үүнээс экспорт 322.9(29.5%) сая ам.доллараар, импорт 87.5 (10.4%) сая ам.доллараар тус тус буурчээ. Үүнд зэсийн баяжмал 90 сая ам.доллар, нүүрсний борлуулалт 104.8 сая ам.доллараар буурсан нь нөлөөлжээ. Ийнхүү хоёрдугаар сарын байдлаар төсвийн орлого, экспорт өмнөх оны мөн үетэй харьцуулахад буурсан байна.

2011-2012 онд Дэлхий нийтэд “SARS” дэгдэх үед өмнөд хөршийн эдийн засгийн өсөлт 1% удааширсан нь манай улсад 5.2%-ийн уналт авчиржээ. Тэгвэл энэ удаа дэлхийн эдийн засгийн өсөлт 0.5%, БНХАУ-ынх 1 ба түүнээс дээш хувиар унана гэсэн таамаг 5.6% өсөлттэй байхаар төсөөлж байгаа учраас хөршөөсөө экспортын 90%-ийн хамааралтай Монгол Улсын эдийн засгийн өсөлт шууд гацах нь тодорхой болж байна.

Монгол улсын 2020 оны хөрөнгө оруулалтын зардлыг 1 их наядаар бууруулах боломж байна гэсэн тооцоог Төсвийн зарлагын дэд хяналтын хорооны хэлэлцүүлгийн үеэр гаргаж, жагсаалтаар танилцуулж байсан.  Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд дурдсанчлан 2020 онд санхүүжигдэх 355 тэрбумыг нь царцаах боломж байна.

Иймд Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөлөөс Засгийн газарт дараах шаардлагыг хэрэгжүүлэхийг шаардаж байна
 

  1. “Covid-19” короновирусын үед улсын эдийн засгийг хамгаалах тусгай хөтөлбөр боловсруулах,
  2. Төсвийн алдагдал бодитоор үүссэн энэ үед нэн яаралтай Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулж, зэс, нүүрсний үнийг бодитоор тооцож, биет байдлаар хичнээн хэмжээний нүүрс гаргаж чадахаа тооцоолж төсвийн орлого, зарлагыг дахин тооцох, гадаад худалдааны тооцоог дахин хийх, коронавирусын дэгдэлттэй холбоотой 2020 оны төсвөөс 1-1.5 тэрбум ам.долларын эрдэс бүтээгдэхүүний алдагдлыг  тооцох, эдийн засгийн бусад макро үзүүлэлтүүдийг үүссэн нөхцөл байдалд уялдуулан батлах, шаардлагагүй хөрөнгө оруулалтуудыг яаралтай царцаах, дор хаяад 1 их наяд төгрөгийн эрсдэлийн сан байгуулах,
  3. Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн зээлийн хүүг нэн яаралтай бууруулж, зээлийн хүүгийн эргэн төлөлтийг хойшлуулах,
  4. Засгийн газар Монголбанк хамтран хүн амын орлого болон хэрэглээний багцын хумилтын эсрэг авах арга хэмжээний талаарх саналыг боловсруулж Улсын Их Хуралд яаралтай оруулах

 

      ЗӨВЛӨЛИЙН ДАРГА                                       Д.ЭРДЭНЭБАТ

 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(85.218.48.83) 2020 оны 03 сарын 20

Hamgin haruytsalgatai ajillaj baigaa zasgiin gazriig bitgii shuumjleed bai!ta nariig zasag barij bh ued ubchin garsan bol ta nar yaaj ballaj bh boldoo,hamag ulsin sang idchihsen baij!

0  |  0
Ч(202.126.89.117) 2020 оны 03 сарын 19

1

0  |  0
Ч(202.126.89.117) 2020 оны 03 сарын 19

2008-2016 онуудад утаагүй болгох нэрээр тэр үеийн ханшаар 800 тэрбум ,одоогийн ханшаар 1 их наяд 600 тэрбум төгрөгийг улсын төсвөөс идсэн, завшсан байна. 2016 онд улсын санг улайлгаж хүлээлгэн өгчихөөд ичих ч үгүй АНУ, Япон, Англи гэх дэлхийн тэргүүлэх гүрнүүдийн харьцуулаад ийм ч юм хийсэнгүй, тийм ч зүйл болсонгүй гэх эрх байхгүй шүү, АН-ынхаан. Миний хувьд 1990 -2017 оныг хүртэл МАХН,МАН-д санал өгч үзээгүй. Одоо У.Хүрэлсүхийн ЗГ-ын төлөө саналаа өгнө.

1  |  0
Ч(202.126.89.117) 2020 оны 03 сарын 19

2008-2016 онуудад утаагүй болгох нэрээр тэр үеийн ханшаар 800 тэрбум ,одоогийн ханшаар 1 их наяд 600 тэрбум төгрөгийг улсын төсвөөс идсэн, завшсан байна. 2016 онд улсын санг улайлгаж хүлээлгэн өгчихөөд ичих ч үгүй АНУ, Япон, Англи гэх дэлхийн тэргүүлэх гүрнүүдийн харьцуулаад ийм ч юм хийсэнгүй, тийм ч зүйл болсонгүй гэх эрх байхгүй шүү, АН-ынхаан. Миний хувьд 1990 -2017 оныг хүртэл МАХН,МАН-д санал өгч үзээгүй. Одоо У.Хүрэлсүхийн ЗГ-ын төлөө саналаа өгнө.

0  |  0
Ч(202.126.89.117) 2020 оны 03 сарын 19

АН засгийн эрхэнд гарсан 2008-2014 онуудад Монгол Улс ёстой мөнгөөр туйлж байлаа. Тэр үед хийсэн зүйл нь жил бүр зам засах гэж, 1 наст ургамал замын хажууд тарих гэж, АСЕМ хиих гэсэн гээд бүр нэг хөгийн хөгийн юманд үрсээр хоорондоо тэр их мөнгийг булаалдаад үрсэн дээ. Мэдээж энэ үед МАНАН- Д байгаа МАН - ынхан юу л дутав гэж. 2016 он элбэгдорж, сайханбилэг тэргүүтэй тэр үеийн засгийн газар улсын төсвийг улайгаад дараагийн засгийн газарт хүлээлгэж өгсөн шүү. Харин 2017 оноос хойш У.Хүрэлсүхийн засгийн газар нилээд юм хийж өдий дайны болголоо. Хамгийн их гавьяа нь утааг бууруулж чадлаа.

0  |  0
zochin(64.119.27.54) 2020 оны 03 сарын 19

ta nar zvgeer l dut duugai l bj bai novshnuudaa

0  |  0
Иргэн(202.9.46.10) 2020 оны 03 сарын 19

МАНАЙ АН- н ЭНЭ ХОГ ШААРНУУДЫГ ХАРАРААС ДУРГҮЙ ХҮРДЭГ БОЛЧИХОЖ ЭЭ

0  |  0
Хуцдаг(49.0.140.59) 2020 оны 03 сарын 19

Та нарыг вирусээр устгах болждээ.толгойд нь дүүрэн устай. Эргүү өвчтэй мал шиг байна

0  |  0
АН-ыг дэмжиж байна !(202.9.46.198) 2020 оны 03 сарын 19

””Бид монголчуудын эрх ашгийг дээдлэх ёстой юу, хэсэг бүлэг хүмүүсийн аюулгүй байдлыг аврах нь чухал уу. Эрх мэдэлтнүүдийн ар гэр, ах дүүг хамгаалах нь чухал уу, ард түмний эрх ашгийг хамгаалах уу. Тусгаарлагдаж байгаа иргэдийн бодит байдал ямар байна вэ. Хариуцлагыг ярих ёстой. Түүнээс гадна Засгийн газар иргэдийг төөрөгдүүлсэн үйл ажиллагаа явуулж байгаагаа зогсоох хэрэгтэй. Засгийн газар өчигдөр зээлийг ямар нэг байдлаар хөнгөлсөн асуудал биш. Хуримтлагдсан өр үүсч байгаа.”

0  |  0
Top