Олон улсын Ахмадын өдрийг тохиолдуулан ахмад настнуудын эрүүл мэндийг дэмжих, идэвхтэй хөдөлгөөн, эрүүл амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор Ардчилсан намаас “Ахмадын хоёрдугаар фестиваль”-ийг Ардчилсан ахмадын холбоо болон Монголын явган алхалтын холбоотой хамтран зохион байгууллаа. Уг арга хэмжээнд нийслэлийн есөн дүүргийн нийт 500 гаруй ахмад оролцов.
Тус арга хэмжээг нээж Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл “Ардчилсан намынхаа үйл хэрэгт өдгөө ч идэвхтэй оролцож буй ардчилсан үзэл санаагаараа нэгдсэн эрхэм ахмадууд та бүхэндээ “Олон улсын Ахмадын өдөр”-ийн мэндийг хүргэе. 35 жилийн өмнө идэрхэн настай байхдаа та бүхэн Монголын нийгэмд, тэр дундаа Монголын ардчилалд үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүс ээ. Та бүхний эхлүүлсэн олон олон зүйлийг Ардчилсан намын удирдлагууд, УИХ дахь Ардчилсан намын бүлэг, УИХ-ын гишүүд цаашид үргэлжлүүлэн гүйцэлдүүлэхээр ажиллаж байна хэмээгээд бид өнөөдөр ардчиллын дараагийн үйл хэрэг, үе шат руу явж байна. Ардчилсан намаа илүү цэгцтэй, илүү нээлттэй, илүү бодитой гишүүн төвтэй нам болгохоор шат дараалсан бодлогыг хэрэгжүүлж байна. Бидэнд хийх ажил асар их бий. Үүнд эрхэм ахмадууд та бүхний үүрэг оролцоо юу юунаас чухал” хэмээн хэллээ.

Сэтгэгдэл ( 0 )