Монгол Улсад 100-аас дээш настай 166 буурай байна

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Монгол Улсад өнөөдөр 100-аас дээш настай 166 буурай энх тунх амьдарч байна. Үүнээс хамгийн өндөр настай нь 108 настай эмэгтэй байгааг ҮСХ-ноос мэдээллээ. Түүнчлэн 128 нь эмэгтэйчүүд эзэлж байна. 100 болон түүнээс дээш настай хүмүүсийн тоо өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 7-оор өссөн болохыг статистик харуулж байгаа юм.

Билгийн тооллын сар шинийн баяр нь азай буурлуудынхаа тохойг түшин хүндлэн золгох ёс бэлгэдэлтэй билээ. Тийм ч учраас Монгол Улсын Засгийн газар 100 ба түүнээс дээш настай ахмадуудад хүндэтгэлийн бэлэг илгээдэг уламжлалтай.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top