Францын “Орано Майнинг” компани Онцгой комисст НЭГ ТЭРБУМ төгрөг хандивлалаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 03 сарын 19

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин өнөөдөр /2020.03.19/ Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филипп Мэрлинийг хүлээн авч уулзлаа.

Халдварт өвчин судлалын үндэсний төвд эмчлүүлж буй Франц Улсын иргэний халуун тогтвортой, хордлого тайлагдсан, биеийн байдал сайжирсан тухай сайн мэдээгээр уулзалт эхэллээ.

Уулзалтын үеэр Элчин сайд Ф.Мэрлин тус улсын “Орано Майнинг” компанийн зүгээс Шадар сайдад тусгайлан албан бичиг хаягласаныг өөрийн биеэр хүлээлгэн өгсөн юм.

Энэхүү бичгээр “Орано Майнинг” компанийн зүгээс Франц улсын иргэнд эрүүл мэндийн эмчилгээ үйлчилгээг дээд зэргээр үзүүлж байгаад талархал илэрхийлэн, Улсын онцгой комисст нэг тэрбум төгрөгийн хандив өргөж байгааг уламжилсан байна.

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яам болон мэргэжлийн бусад байгууллагыг дэмжин их хэмжээний хандив өргөж байгаад Шадар сайд Ө.Энхтүвшин чин сэтгэлийн талархал илэрхийллээ.

Тэрбээр мөн Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын анхны тохиолдол болох Франц иргэнээс халдвар тархсан нэг ч тохиолдол өнөөдрийг хүртэлх хугацаанд гараагүй гэдгийг онцлон тэмдэглэсэн юм Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 16 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол улсын иргэн(202.9.46.79) 2020 оны 03 сарын 24

Энэ франц иргэнд эдгэрсэний дараа үндэсний аюулгүй бдалд санаатай аюул учруулсан гэж хэрэг үүсгэж, арга хэмжээ авах хэрэгтэй!!! УОК-н журмыг санаатай зөрчсөн тул тэрбум байтугай төгрөгөөр торгож, энд гарсан бүх шатны зардалыг төлүүлээрэй дээ! Гадныханыг харөхаараа бөгсийг нь долоох шахдагаа одоо болимоор шүү!!! Тэгээд Монгол улсад орох эрхийг нь бүрэн хасаж хар тамга дарвал таарна!!!

0  |  0
Зочин(202.126.89.16) 2020 оны 03 сарын 20

Авах хэрэггүй ... мэдээж баялагийн асуудал ард нь дагаж яваа.

0  |  0
Эрдэнэ(59.153.112.246) 2020 оны 03 сарын 20

монгол уул уурхайгаас өөр юм хийж чадахгүй ээ угаасаа боломж нь ийм юм женко ийн тролууд хуцахаа боль

0  |  0
Giichin(174.194.133.144) 2020 оны 03 сарын 20

Uranii uil ajillagaatai holbootoi hahuul , avilgal bna daa ‼️

1  |  1
Монгол(64.119.23.5) 2020 оны 03 сарын 19

Энх отгоныг аварсан хамт олонд талархсан хэрэг! Тэдэнд өгөөд, үлдвэл хэдэн оношлуур авцгаая. Улсаараа эрсдэл үүрсэн тул ойлгож хэмээн хүндэтгэе. Хариуцлага бол тодорхой бөгөөд жич тул, монгол төрийн мэргэн мэдэлд үлдээцгээе. Аревагийн талаар өргөн хэлэлцүүлэг мэргэжлийн түвшинд хийж шийдвэр дахин гаргах шаардлагатай байж болно.

0  |  0
тм(202.55.188.94) 2020 оны 03 сарын 19

тэхдээ монгол дахь альваа үйл ажиллагаа чинь хууль дүрмийн дагуу явагдана шүү гэж хэлээрэй

0  |  0
Ats enkhtuwshin(66.181.161.57) 2020 оны 03 сарын 19

Pyaldaga zunug uwgun

0  |  0
T(103.229.121.81) 2020 оны 03 сарын 20

Ene kompanii ajliig zogsooj mongoloos gargah heregteishd.

0  |  1
Зочин(192.82.77.47) 2020 оны 03 сарын 19

Авч болохгүй үнэгүй юм гэж байхгүй энхтүвшин гуай төрийн хүн шиг байж үзээрэй шоудах хэрэггүй.

0  |  0
Зочин(153.173.26.2) 2020 оны 03 сарын 20

Монголчуудын итгэмтгий, цайлган занг харийн цагаачид, луйварчид яаж ашигладгийг өдийд хүмүүс мэдэрсэн баймаарсан даа. Орана майнинг компани ямар үед энэ мөнгийг өгөв, яагаад өгөв? Өнөөдөр Монголын тал нутгийг хордуулж байгаа шар нунтгийн учруулж буй аюулыг дахин ярьж эхэлсэн, Улсын аюулгүй байдлын зөвлөл анхаарч үзэх ёстой гэж хүмүүс ярьж эхэлсэнтэй давхцаж байгааг анхаар. Төрд шургалсан шуналын туламнуудад мөнгө цутгаж шуналын сэтгэлээ хангадаг нь харийнхны арга, тогтсон зуршил билээ. Орана майнинг энэ л алхмаа хийж байна бус уу.

0  |  1
Зочин(153.173.26.2) 2020 оны 03 сарын 20

Тэр мөнгөний ард ямар бодол нуугдаж байна вэ? гэдгийг бодоцгоогоорой. Орано Майнинг нь олон улсад ураны олборлолт хийдэг компани. Бусад улс оронд ямар уршиг тарьж ямар аюулд учруулах нь тэдэнд падгүй. Мөнгө, мөнгө, мөнгө л олж байвал тэд хэнийг ч, юуг ч золигт гаргаж чадна. Мөнгө өгснийхөө хариуд Монголын ураныг ухаж авна гэж хэлэх алхмаа хийж байна тэд. Үүнд баярлаж хөөрөөд байх юм огт байхгүй шүү.

0  |  1
Зочин(66.181.191.83) 2020 оны 03 сарын 19

Өөрийнх нь юмнаас өчүүхэн хэсгийг өөрт нь таслаад өгөх. Монголоос олсон мөнгөө монголд амсууллаа.

0  |  0
Туяа(202.126.89.251) 2020 оны 03 сарын 20

Тэрбум төгрөг ч яахав...лицeнзииг нь цуцалж нутаг орноо хамгаалахсан даа

0  |  1
ха(202.179.30.235) 2020 оны 03 сарын 19

болж дээ

0  |  0
zochin(88.84.13.118) 2020 оны 03 сарын 19

tegsen ch ter kampanaar uran oldvorluulahgui shuu.

2  |  0
Ъюмда(66.181.186.70) 2020 оны 03 сарын 19

Энэ 2 их сайн найзууд болждээ

0  |  0
Top