Азийн хөгжлийн банк: Монгол Улс дэлхийд ҮЛГЭРЛЭЖ байна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 03 сарын 19

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Азийн хөгжлийн банкны Монгол Улсыг хариуцсан захирал Павит Рамачандранг өөрийнх нь хүсэлт тавьсан дагуу хүлээн авч уулзлаа.

Монгол Улсыг хариуцсан захирал Павит Рамачандран АХБ-аас коронавирусийн эсрэг хариу арга хэмжээ авах хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар Шадар сайдад мэдээлэл өглөө. Тухайлбал Эрүүл мэндийн яамтай хамтран хэрэгжүүлж буй “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5 төсөл” болон Техник туслалцааны төсөл батлуулсан тухай танилцуулсан юм.

Тэрээр Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос коронавируст халдварын эсрэг хэрэгжүүлж буй арга хэмжээнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.

Ноён Павит Рамачандран “Монгол Улс өнөөдөр дэлхийд үлгэрлэж байна. Ялангуяа эхний үед халдварын эсрэг маш зоримог шийдвэрүүдийг гаргасан нь эерэг сайн үр дүнтэй байна гэж харж байна. Энэ онцлог, амаргүй цаг үед Азийн Хөгжлийн Банкнаас бүс нутгийн тандалт судалгааг ч хийж байна. Монгол Улсын хувьд эдийн засаг хүндрэх магадлалтай гэж үзээд дэмжлэг туслалцаа үзүүлэх хэд хэдэн хувилбарыг ч бодолцож байна” гэсэн юм.

Шадар сайд Ө.Энхтүвшин Засгийн газар, УОК-оос хэрэгжүүлж буй үйл ажиллагааг өндрөөр үнэлэсэнд талархал илэрхийллээ.

Тэрбээр “Өнөөдөр би Монгол Улсын Онцгой комиссын даргын хувьд “Коронавирусийн халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний стратеги”, мөн “Коронавирусийн халдварын цар тахлын хариу арга хэмжээний төлөвлөгөө” гэсэн хоёр чухал баримт бичигт гарын үсэг зурлаа. Уг хоёр баримт бичиг нь салбар хоорондын үйл ажиллагааг уялдуулах, мөн Засгийн газар, байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулахад хөшүүрэг болох юм. Энэхүү хоёр төлөвлөгөөнд тусгасан үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд Азийн Хөгжлийн Банкны дэмжлэг их байх болно” хэмээн онцоллоо гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
. (92.45.251.226) 2020 оны 03 сарын 19

Ene muuhai virusiig 1ch vhelgvi emchleed davj garval bvr ch vlger jishee boloh bh daa. Ovchlogsod l bvren sain edgerch, bitgii tarhaasai bilee burhan mini

0  |  0
Зочин(202.9.46.198) 2020 оны 03 сарын 19

АХБ Дэлхийн Банкнаас Ч ИЛҮҮ СУДАЛГАА САЙТАЙ МЭДРЭМЖ САЙТАЙ МУНДАГ ЮМ БИЛЭЭ АМЖИЛТ !

0  |  0
Top