Улсын онцгой комиссын хуралдаан дууслаа. /2020.03.20/
Улсын Онцгой комиссоос Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэглэлийг болон ЕБС, цэцэрлэг, их, дээд сургуулиудын хөл хорио, хил, боомтууд, бүх нислэгийг дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл хязгаарлах шийдвэр гаргалаа.
Засгийн газрын тогтоол гарч, энэ шийдвэрийг албажуулна.
Шинэ коронавирусний халдвараас сэргийлэх үүднээс өмнө нь 2020 оны гуравдугаар сарын 30-ны өдрийг хүртэл их, дээд сургууль, Ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгт хөл хорио тогтоосон.
Тэгвэл өнөөдрийн Улсын онцгой комиссын хуралдаанаар ийнхүү Өндөржүүлсэн бэлэн байдлын тогтоосон зэрэглэлийг үргэлжүүлж, одоо мөрдөж буй хорио цээрийн дэглэмийг 2020 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сунгах шийдвэр гаргалаа.
ВИДЕО: Онцгой комисс МЭДЭЭЛЭЛ ХИЙЖ БАЙНА
Сэтгэгдэл ( 2 )
TEGELGUY DEE , ZUW SHIIDWER BAYNA ,
zovoo, tertee tergui delhii dayar ter hyrtel sungachaad baigaa um chin