Олон улсын нислэг, төмөр замын хөдөлгөөн зогсоосон шийдвэр ХЭВЭЭР ҮРГЭЛЖИЛНЭ

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 20

Улсын онцгой комиссын хуралдаан дууслаа. /2020.03.20/ 

Улсын Онцгой комиссоос Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэглэлийг болон ЕБС, цэцэрлэг, их, дээд сургуулиудын хөл хорио, хил, боомтууд, бүх нислэгийг дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл хязгаарлах шийдвэр гаргалаа.

Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин "Дөнгөж сая Улсын онцгой комиссын 2020 оны 13 дугаар хуралдаан болж дууслаа. Өнөөдөр хэлэлцсэн зүйл бол өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг сунгах тухай, бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг түр зогсоосон шийдвэрийг сунгах тухай, олон улсын хуваарьт нислэг, олон улсын төмөр замын зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоосон шийдвэрийг сунгах тухай болон дээрх хугацааг сунгаж байгаатай холбогдуулан хилийн боомтуудад авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай гэсэн асуудлыг хэлэлцэж, шийдвэр гаргалаа. Гаргасан шийдвэрийг Монгол Улсын Засгийн газарт танилцуулна. 

Хэдийгээр БНХАУ КОВИД-19 халдварыг хяналтад авч байгаа боловч Европын орнууд болон АНУ-ын байдал хурцдаж байна. Итали улсад нэг өдрийн дотор 5862 халдвар бүртгэгдэж байна. АНУ-д мөн нэг өдөрт 4825 халдвар бүртгэгдэж байна. Мөн халдвар ОХУ-д эрчимтэй тархаж байна" гэлээ. 

ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан "БНХАУ, БНСУ, ОХУ, Казахстан, Европын чиглэлийн нислэгүүдийг зогсоосон шийдвэрийг дөрөвдүгээр сарын 30 хүртэл үргэлжлүүлэхээр боллоо. Бид Уханиас, Сөүлээс, Токиогоос, Берлинээс, Истанбулаас зайлшгүй шаардлагатай иргэдээ авчирсан. Одоо тусгай үүргийн нислэг 14 хоног явахгүй. Ирсэн хүмүүсээ тусгаарлалтаас гаргаж байж, дараагийн ээлжийн хүмүүсээ авах эсэхээ шийднэ. Төмөр замын чиглэлийн хуваарьт галт тэргүүд бүгд зогссон. Энэ хугацааг ч мөн дөрөвдүгээр сарын 30 хүртэл сунгалаа. Харин орон нутгийн тээвэр, нислэг хэвийн үргэлжилнэ" гэв.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(103.57.94.180) 2020 оны 03 сарын 20

вагон тансаг унаа бишээ

0  |  0
Зочин(66.181.184.116) 2020 оны 03 сарын 20

Ашгуй одоохондоо дэгдэлт болоогуй байна Цаашид яахыг хэн ч мэдэхгуй Дэгдэлт болвол гаднаас л ирнэ Ятийм учраас. Засгийн газар 1 сараас хойш Монголдоо ирсэн олон мянган хуенд хандаж уриалга юм уу зовломж гаргамаар байна. бусад улсыг харахад зарим тохиолдолд ямар ч шинж тэмдэггуй мортлоо халдвар тээгч байсан байна 14 хоног тусгаарлагдсан хумуус нэг сараас доошгуй биеэ анхаармаар Юуны омно гэрийнхэндээ халдааж болно шуу гэдгийг ил тод хэлмээр

0  |  0
Zochin(183.82.154.228) 2020 оны 03 сарын 20

Nislegee zogsoohoo bolioch hashdaa uursduu bhn uvchin chirch ircheed

0  |  0
Zochin(183.82.154.228) 2020 оны 03 сарын 20

Nislegee zogsoohoo bolioch hashdaa uursduu bhn uvchin chirch ircheed

0  |  0
зочин(64.119.17.149) 2020 оны 03 сарын 20

АХалдвартай хүмүүсийг эрүүл иргэдтэй цуг тээвэрлэх нь бүгдийнх нь хувьд эрсдэл гэсэн утгатай . Онгоцоор ирэх хүмүүс ухамсартай шийдвэр гаргах боломжийг олгож зорчигчид дунд халдвартай хүн байхыг үгүйсгэхгүй гэдгийг тодорхой хэлж мэдээлэх ёстой. Эсбөгөөс эрүүл хүнийг эрсдэлд оруулсан бурууг засаг үүрч гарахвий. За ингээд зарга үүсвэл жинхэнэ хэн нь юу яасан ийсэн гээд явж өгнө. Иймл юм. Эрх баригчид арай л эрдээд байнауу. Том дуугарч загнахын цаана учир бий гэж хардах нь зөвүү үгүй юу.

0  |  0
Онгоцоор (64.119.17.149) 2020 оны 03 сарын 20

Халдвартай хүмүүсийг эрүүл иргэдтэй цуг тээвэрлэх нь бүгдийнх нь хувьд эрсдэл гэсэн утгатай . Онгоцоор ирэх хүмүүс ухамсартай шийдвэр гаргах боломжийг олгож зорчигчид дунд халдвартай хүн байхыг үгүйсгэхгүй гэдгийг тодорхой хэлж мэдээлэх ёстой. Эсбөгөөс эрүүл хүнийг эрсдэлд оруулсан бурууг засаг үүрч гарахвий. За ингээд зарга үүсвэл жинхэнэ хэн нь юу яасан ийсэн гээд явж өгнө. Иймл юм. Эрх баригчид арай л эрдээд байнауу. Том дуугарч загнахын цаана учир бий гэж хардах нь зөвүү үгүй юу.

0  |  0
Top