"Судалгаанд тулгуурлан дараагийн захиалгат нислэгүүдийг төлөвлөнө"

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 03 сарын 26


ДЭМБ-ын тусгаарлалтын хоногийг 5-19 хоног байлгах тухай зөвлөмжийн дагуу мөн Стамбул-Улаанбаатар чиглэлийн захиалгат нислэгээр ирсэн иргэнээс найм хоногийн дараа шинэ коронавирус илэрсэнтэй холбогдуулан Улсын Онцгой комиссоос өнөөдөр /2020.03.26/ сэжигтэй иргэдийг тусгаарлах тусгаарлалтын 14 хоногийг сунгаж, 21 болголоо.

Гэнэтийн шийдвэр гарч байгаа тул одоо тусгаарлалтад байгаа 1000 гаруй иргэний долоо хоногийн төлбөрийг Засгийн газрын нөөц сангаас гаргана.

2020.04.02-нд Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар, 2020.04.03-нд Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлд тусгай үүргийн нислэг үйлдэнэ.

Тус нислэгээр Монгол Улсад ирэх иргэдэд шинэ коронавирусын шинжилгээнд хамрагдсан, халдвар аваагүй байх, тусгаарлах байрны 1,050,000 төгрөгийн төлбөрөө төлсөн, ирээд 21 хоног дэглэмийн дагуу тусгаарлалтад байх шаардлагыг тавина.

Мөн нислэгийн баг бүрэлдэхүүнд мэргэжлийн эмч сувилагч нарыг илгээж, зөөврийн, түргэн оношлуураар нислэгийн явцад оношилгоо хийх зэрэг арга хэмжээг авч ажиллана.

Сөүл, Токиогоос захиалгат нислэгээр ирэх иргэдийг нэг бүрээр нь тусгаарлан байрлуулах саналыг Эрүүл мэндийн сайд гаргасныг Улсын Онцгой комиссын гишүүд дэмжсэн.

Мөн тус судалгаанд тулгуурлан дараагийн захиалгат нислэгүүдийг төлөвлөнө гэж Улсын Онцгой комиссоос мэдээллээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ТОГЛООМ БИШ ! !!(202.9.46.87) 2020 оны 03 сарын 27

\nУХАНЬ ВИРУСААР ДЭЛХИЙ ДАЯАР 500,000 ХҮН ХАЛДВАРЛАЖ , 22,000 ХҮН НАС БАРЛАА. МОНГОЛЧУУД МИНЬ МАШ СЭРЭМЖТЭЙ БАЙХГҮЙ БОЛ ХАЛДВАР ХОЙНООС УРДААС АГААРААР ДОТООДООСОО ГЭХЧИЛЭН АСАР АЮУЛТАЙ БОЛЖ ХУВИРЛАА. ЗАСГИЙН ГАЗАР СЭТГЭГДЭЛ ХААЖ АСУУДЛЫГ УЛАМ БҮР ЭГЗЭГТЭЙ НОЦТОЙ БОЛГОЖ БАЙНА !!

2  |  0
Top