Засгийн газраас өнөөдөр танилцуулсан ДОЛООН шийдвэрийн задаргаа (Бүрэн эхээрээ)

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 27

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр /2020.03.27/ болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргав

Эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан авч хэрэгжүүлэх арга хэмжээ, Өндөржүүлсэн бэлэн байдлын үед боловсролын салбарт тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зарим арга хэмжээний тухай тогтоолын төслүүдийг хэлэлцэн шийдвэрлэж, 2019 оны байдлаар Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, Монгол Улсын эдийн засаг нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлттэй тус тус танилцав.

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед эдийн засгийг дэмжих чиглэлээр дараах долоон арга хэмжээг хэрэгжүүлэхээр Засгийн газраас шийдвэрлэлээ.

1.  2020 оны 04.01-10.01 хүртэл зургаан сарын хугацаанд аж ахуйн нэгж, компаниудыг НДШ-ээс чөлөөлөх

2.  2020 оны 04.01-10.01 хүртэл зургаан сарын хугацаанд ажилтан, албан хаагчдын цалин, хөлст  ХАОАТ ногдуулахгүй байх

3.  2020 оны 04.01-10.01 хүртэлх зургаан сарын хугацаанд албан татвар ногдох орлогын дүн нь өмнөх татварын жилд 1,5 тэрбум төгрөгөөс бага албан татвар төлөгчдийг ААН-ийн ОАТ-аас чөлөөлөх

(Ашигт малтмал, цацраг идэвхит ашигт малтмалын хайгуул хийх, олборлох, ашиглах, тээвэрлэх, борлуулах, согтууруулах ундаа, тамхины ургамал тарих, тамхи үйлдвэрлэх, импортлох, газрын тосны бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, бүх төрлийн шатахууныг импортлох, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэх, газрын тос хайх, олборлох, борлуулах үйл ажиллагаа хамаарахгүй)

4.  COVID-19-ын тархалт, халдварын эрсдлээс сэргийлж, хорио цээрийн дэглэм хэрэгжүүлсэнтэй холбогдуулан үйл ажиллагаа нь доголдож орлого нь буурч байгаа боловч ажлын байраа хадгалсан хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүдийн ажилтан бүрт гурван сарын хугацаанд сар бүр 200.000 төгрөгийн бэлэн мөнгөний дэмжлэг олгох

5.  Ноолуур бэлтгэлийн цаг болсонтой холбогдуулан, малчдын амжиргааг дэмжих зорилгоор ноолуур худалдан авагч, бэлтгэгчдэд гурван хувийн хүүтэй нэн хөнгөлөлттэй зээл олгох. Шаардагдах 300 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг шийдвэрлэх

6.  Хүүхдийн мөнгийг гурван сарын хугацаанд 10.000 төгрөгөөр нэмэгдүүлж олгох

7.  2020 оны 04.15-аас бензин, шатахууныг литр тутамд 300, түүнээс дээш төгрөгөөр бууруулах арга хэмжээг тус тус авч хэрэгжүүлнэ гэв.

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх энэхүү хариу арга хэмжээнд нийт 5,1 их наяд төгрөг шаардагдана хэмээн тооцоолжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Xaxa(66.181.161.65) 2020 оны 03 сарын 28

Vnexeer xooson tolgoitoi pop ymaa. Ajilgui irgedee bol zvgeer l zail gjgan bn te. Novshiin xoldvv.

0  |  0
Su ah(202.179.24.192) 2020 оны 03 сарын 28

Наад амлалтууд чинь бүгд хоосон. Та нар чадахгүй.\nМАН ын засаглал дандаа хоосон амлалтаар хүмүүсийн тархи угааж ирсэн. Та нар талцаж хуйвалдаж дайсагнаж хулгайлж дээрэмдэж доромжилж монголчуудыг залхааж байна. Энэ бол та нарын түүх.

1  |  0
ХХБ(202.9.40.1) 2020 оны 03 сарын 28

Орон сууцны зээл (МИК ОССК ХХК-д худалдсан ипотекийн 5 болон 8 хувийн хүүтэй зээлийн хувьд Монголбанк болон МИК ОССК ХХК-с албан ёсны шийдвэр гарсны дараа шийдвэрлэх болно)

0  |  1
Зочин(202.9.46.87) 2020 оны 03 сарын 28

сайн дурын даатгалд төлдөг хүмүүст нэмж 60 тэрбум төсөвлөсөн ман-д баяр хүргэе

1  |  2
иргэн(202.9.46.139) 2020 оны 03 сарын 28

МАН-н ЗГ 4 жилд сайн ажилласны үр дүнд эдгээр арга хэмжээг хэрэгжүүлэх боломж олголоо. чамлах хэрэггүй.

2  |  3
sdd(103.57.93.188) 2020 оны 03 сарын 27

sain duriin niigmiin daatgal tuldyg irgeded hamaarahuu,,zarmn gazarni hamaarna esvel vgvi gh yum..todorhoi yum bicheechee

1  |  0
Top