ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 30

Өнөөдөр 2020.03.30. Энэ оны 89 дэх өдөр бол он дуусахад 277 хоног үлдээд байна. Монгол эх оронд маань нар 06 цаг 34 минутад мандлаа. 19 цаг 19 минутад жаргана.

Улаанбаатарт ялимгүй хуртай. Өдөртөө -1 хэм, шөнөдөө -5 хэмийн хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Палестинд Газар нутгийн өдөр бол АНУ-д Үндэсний эмч нарын өдөр, Тринидад ба Тобагод Чөлөөлөгдсөн өдөр тохиож байна.

Өнөөдөр Америкийн жүжигчин, найруулагч, Оскарын шагналт Уоррен Битти, Донна Д’Эррико, Грэммийн шагналт дуучин Трэйси Чапмен, Канадын дуучин Селин Дион, Оросын хоккейч Сергей Мозякин, Испанийн хөл бөмбөгч Серхио Рамос зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1940 - Хятад-Японы хоёрдугаар дайн: Япон улс Хятадын Нанжинг хотод хяналтаа тогтоожээ.

1945 - Дэлхийн II дайн: Зөвлөлтийн арми Австрийн Венна, Польшийн Данзиг хотуудыг чөлөөлөв.

1949 - Исланд улс НАТО буюу Умард Атлантын цэргийн эвсэлд нэгдсэнийг эсэргүүцсэн жагсаал Рейкявик хотноо болжээ.

1982 - "Шаттл" сансрын хөтөлбөрийн хүрээнд “Колумбиа” хөлөг онгоц даалгавраа амжилттай биелүүлж, Шинэ Мексико мужийн Цагаан элсний хөндийд газардав.

2017 - Дэлхийн анхны хувийн хөлөг “SpaceX” амжилттай хөөрч, сансрын уудамд гарчээ.

Энэ өдөр үс засуулбал өнгө зүс сайжирна гэж дорнын зурхайд өгүүлжээ. Өнөөдөр хулгана, луу жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой юм. Энэ өдөр сүм дуган сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дарханы үйлд сайн. Харин архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх, хувцас эсгэх, гөлөг тэжээхэд таагүй. Хол газар явах бол зүүн зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажил үйлст тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top