Маанийн хийдийн жасын барилгын ажил эхэллээ

2020 оны 04 сарын 02

Өмнөговь аймгийн Маанийн хийдийн одоогийн барилга стандарт бус, сүсэгтэн олны буян номын уншлага хийх, ном хурахад бэрхшээл тулгардаг аж. Тиймээс жасын шинэ барилгыг барихаар аймгийн Засаг даргын тамгын газрын захиалгын дагуу орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар "Суварган говь" ХХК өнөөдрөөс /2020.04.02/ бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлжээ.

Барилгыг подвал бүхий хоёр давхар барих ба 2020 оны есдүгээр сарын 01 гэхэд дуусгаж ашиглалтад оруулах юм. Ингэснээр буян ном хурах, шашин соёлын ажилд үнэтэй хөрөнгө оруулалт болж байгааг Маанийн хийдийн лам нар онцолсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top