Та үүнийг мэдэх үү: ЯЗГУУРЫН ТАВАН БУРХАН

2020 оны 04 сарын 04

 

ЦАГЛАШГҮЙ ГЭРЭЛТ AMITABHA: Тэгш агуулах (бясалгалын мутарлага гэх нь ч бий) мутарлагатай, очир завилгаа суудалтай, нар саран дэвсгэрт нацаг бадам суурин дээр заларч буйгаар хувилгаан лагшинтайгаар дүрсэлжээ. Цаглашгүй гэрэлт нь гал махбодыг төлөөлсөн улаан өнгөтэй, барьц нь бадам цэцэг, хөлөг нь тогос шувуу, хот мандлын баруун зүгийг эрхшээсэн, өөр бусдыг ялгахуйн билгүүнийг бэлгэднэ.

ТУС БҮТЭЭГЧ AMOGHASIDDHI: Баруунаа хамгаалах /аюулгүйн/ мутарлага, зүүнээ тэгш агуулах мутарлагатай, очир завилгаа суудалтай, нар саран дэвсгэрт нацагбадам суурин дээр заларсан байдлаар дүрсэлсэн. Тус бүтээгч нь модон махбодыг төлөөлсөн ногоон өнгөтэй, барьц нь элдэв очир, хөлөг нь бүргэд ба гарьд, хот мандлын хойд зүгийг эрхшээсэн. Тус бүтээгч нь үйл бүтээхүйн билгүүнийг төрүүлнэ.

МАШИД ГИЙГҮҮЛЭН ЗОХИОГЧ VAIROCANA: Хоёр мутраар дээд бодийн мутарлага үйлдэн, очир завилгаа суудлаар нар саран дэвсгэрт нацагбадам суурин дээр заларч буйгаар дүрсэлжээ. Машид гийгүүлэн зохиогч нь төмөр махбодыг төлөөлсөн цагаан өнгөтэй, барьц нь хүрд, хөлөг нь арслан, хот мандлын төвд заларч, номын чанарын билгүүн үүсгэнэ.

ҮЛ ХӨДЛӨГЧ AKSOBHYA: Баруунаа нотлох /гэрчлэх, газар хүрэх/, зүүнээ тэгш агуулсан мутарлагатай, очир завилгаа суудалтай, нар саран дэвсгэрт нацагбадам суурин дээр заларчээ. Үл хөдлөгч нь огторгуйг төлөөлсөн хөх өнгөтэй, барьц нь очир, хөлөг нь заан, хот мандлын зүүн зүгийг эрхшээн оршино. Үл хөдлөгч нь толь лугаа адил тэгш тунгалаг билгүүнийг үүтгэмүй.

ЭРДЭНЭ ҮҮСГЭГЧ RATNASAMBHAVA: Баруунаа дээдийн өглөгийн, зүүнээ тэгш агуулсан мутарлагатай, очир завилгаа суудалтай, нар саран дэвсгэрт нацагбадам суурин дээр заларч буйгаар дүрсэлсэн. Эрдэнийг төгс гаргагч нь шороон махбодийг төлөөлсөн шар өнгөтэй, барьц нь эрдэнэ, хөлөг нь морь, хот мандлын өмнө зүгийг эрхшээж, тэгш чанарын билгүүнийг үүсгэнэ.

Эх сурвалж: Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол хүү(202.9.40.234) 2024 оны 02 сарын 11

Монголоор нь нэрлэ

1  |  0
Theory of broken win(39.115.114.99) 2024 оны 02 сарын 11

Хятдын буддизм уу

1  |  0
Top