ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2020 оны 04 сарын 06

Өнөөдөр 2020.04.06. Энэ оны 96 дахь өдөр бол он дуусахад 270 хоног үлдээд байна. Монгол эх оронд маань нар 06 цаг 20 минутад мандлаа. 19 цаг 26 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө 10 хэм, шөнөдөө -1 хэмийн хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Америкийн төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч, Оскарын хэд хэдэн удаагийн шагналт Андре Превин, найруулагч Бэрри Левинсон, жүжигчин Майкл Рукер, Пол Радд, Зак Брафф, Орос, Украины жүжигчин Виктор Сарайкин, Оросын “Иванушки International” хамтлагийн дуучин Кирилл Андреев зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1994 оны дөрөвдүгээр сарын 6-11-нд Монгол Улсын ГХ-ийн сайд Ц.Гомбосүрэн БНХАУ-д албан ёсны айлчлал хийв. Хоёр улсын ГХ-ийн сайд нар Хятад, Монгол хоёр улсын найрсаг хамтын ажиллагаа болон харилцан сонирхож буй олон улсын асуудлаар санал солилцжээ. Хоёр талын сайд нар хэлэлцээр өндөрлөсний дараа “БНХАУ-ын ГЯЯ болон Монгол Улсын ГЯЯ-ны хамтын ажиллагааны баримт”-д гарын үсэг зурж, мөн “БНХАУ ба Монгол Улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурав.

2005 - Монгол Улсын Зам тээвэр, аялал жуулчлалын сайд Г.Батхүү БНХАУ-д айлчлал хийв. Энэ үеэр Хятадын Аялал жуулчлалын удирдах газрын дарга Шао Чивэйтэй уулзаж, санал солилцов. Хятадын Засгийн газар Монгол Улсад аялах зорилготой хятад иргэдэд Монгол нээлттэй болохыг хүлээн зөвшөөрсөн болохыг дурджээ. Мөн Монгол Улсын хувьд Хятадын бизнесменүүдийн хөрөнгө оруулалтыг хүлээн авч, БНХАУ-тай аялал жуулчлал, зам харилцааны дээд бүтцийг байгуулах зэрэг талын хамтын ажиллагааны эрчийг нэмэгдүүлэхийг хүсэж буйгаа илэрхийлэв.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1947 - Америкийн театрын урлагийн шилдгийг шалгаруулах Тонигийн наадам анх удаагаа зохиогджээ.

1957 - Грекийн усан онгоцны саятан Аристотель Онассис Элленикийн үндэсний агаарын тээврийн компанийг худалдан авч, нэрийг нь “Olympic Airlines” болгон өөрчлөв.

1965 - Дэлхийн анхны харилцаа холбооны хиймэл дагуул хөөрчээ.

Энэ өдөр үс засуулбал жаргал ирнэ гэж дорнын зурхайд өгүүлжээ. Өнөөдөр хонь, гахай жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа юм. Энэ өдөр мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, их хүмүүнтэй уулзахад сайн. Харин архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэ. Хол газар явах бол зүүн хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажил үйлст тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
albaker(77.81.167.242) 2020 оны 04 сарын 07

Сайн байна уу, энэ бол хувийн зээл олгогч Жозе Луис санхүүгийн тусламж авах шаардлагатай байгаа хүмүүст санхүүгийн боломж нээгдсэн гэдгийг олон нийтэд мэдээлэх явдал юм. 5000 евро-аас 100,00 еврогоос бид хувь хүн, компани, компанид 2% -ийн хүүтэй, тодорхой, ойлгомжтой байдлаар, нөхцөлөөр зээл олгодог. өнөөдөр бидэнтэй холбоо барина уу (albakerloanfirm@gmail.com)

0  |  0
Top