ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2020 оны 04 сарын 09

Өнөөдөр 2020.04.09. Энэ оны 99 дэх өдөр бол он дуусахад 267 хоног үлдээд байна. Монгол эх оронд маань нар 06 цаг 14 минутад мандлаа. 19 цаг 35 минутад жаргана.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Өдөртөө 10 хэм, шөнөдөө -3 хэмийн хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Данид Германы эзлэн түрэмгийллийг дурсах өдөр бол Филиппинд Батааны тулааны, Косовод Үндсэн хуулийн, Гүржид Үндэсний нэгдлийн, Финландад Фин хэлний, Тунист Эх орончдын, АНУ-д Дайны хоригдлуудыг дурсах өдөр юм.

Өнөөдөр Францын жүжигчин Жан-Поль Бельмондо, Америкийн жүжигчин Деннис Куэйд, Марк Пеллегрино, Синтия Никсон, Женна Жеймсон, Кристен Стюарт, Оросын дуучин, жүжигчин Альбина Жанабаева, Японы уран гулгагч, тивийн аварга Каори Сакамото зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1860 оны энэ өдөр “фонавтограф” төхөөрөмжөөр анх удаагаа хүний яриаг бичжээ. Төхөөрөмжийг Францын зохион бүтээгч Эдуар-Леон Скотт де Мартинвил зохиосон байна.

1914 оны энэ өдөр Мексикийн баруун эрэгт дэлхийн цэргийн түүхэнд анх удаагаа агаарын тулалдаан болжээ.

1937 оны энэ өдөр Японд үйлдвэрлэсэн онгоц Европ тивд газардсан анхны тохиолдол болов. Японы зохион бүтээсэн “Камиказе” онгоц Лондон хотын Кройдоны нисэх буудалд газарджээ.

1957 оны энэ өдөр Египет улсад Суэцийн сувгийг албан ёсоор нээж, хөлөг онгоцнуудыг зорчуулж эхэлжээ.

1967 оны энэ өдөр “Боинг 737” онгоц анхны нислэгээ үйлдэв.

Энэ өдөр үс засуулбал өвчин ирнэ гэж дорнын зурхайд өгүүлжээ. Өнөөдөр бар жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь, нохой жилтнүүд үйл хэрэгтээ анхаарал болгоомжтой хандаарай. Бүтээл туурвил, бизнес эхлэх, бясалгал хийх, өглөг өгөх, гэр, байшингийн суурь тавихад сайн. Харин хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очиход тохиромжгүй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, бич, тахиа. Хол газар явах бол хойд зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажил үйлст тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top