Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин өнөөдөр /2020.04.08/ Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-д ажиллалаа.
Энэ үеэр коронавируст халдварын оношлогоо, эмчилгээг гүйцэтгэж халуун цэг дээр нь ажиллаж байгаа эмч, сувилагч үйлчлэгч зэрэг нийт хамт олонд чин сэтгэлийн халуун талархал илэрхийлсэн юм.
ХӨСҮТ-д өчигдрийн байдлаар нийт 237 хүнд шинжилгээ хийгджээ. Тандалт судалгаа эмчийн хяналт, лабораторийн шинжилгээ үргэлжилж байгаа бөгөөд өнөөдөр тус төвд 177 хүн тусгаарлагдан, ажиглалтад байна.
Манай улс дэлхий улс орнуудын коронавируст халдварын эсрэг хэрэглэж буй эм бэлдмэл, эмчилгээ үйлчилгээг бүгдийг хийж байгаа. Тухайлбал сэжигтэй тохиолдлд бүрт үндсэн оношлуураар тестэлж үзээд дараа нь ХӨСҮТ-ийн төв лабраторийн шинжилгээгээр баталгаажуулдаг байна.
Тус төвд лабраторийн баг, тандалтын эмч, сувилагч зэрэг 200 орчим эмч мэргэжилтнүүд ажиллаж байна. Үүнээс 100 орчим нь коронавируст халдварын голомтод ээлжээр ажиллаж байгааг ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү танилцууллаа.
Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин “Та бүхэнд “Баярлалаа” гэдэг үгийг зүгээр нэг хэлээд өнгөрөх биш, бодитоор илэрхийлэхийг хүсч байна. Тиймээс голомтод ажиллаж буй эмч, сувилагч, үйлчлэгч зэрэг 100 орчим эмч, мэргэжилтнүүдэд Улсын Онцгой комисст ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудаас хандивласан хөрөнгөөс тус бүр 500 мянгаас нэг сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгох болно” гэсэн юм.
ХӨСҮТ-д эмч, мэргэжилтнүүдээс гадна цагдаа, онцгой, мэргэжлийн хяналт, тагнуул зэрэг байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн шуурхай баг ажиллаж байгаа. Энэхүү баг шинж тэмдэг илэрсэн иргэн, түүний хамгийн ойр хавьтагчийг олж илрүүлэх, шуурхай хариу арга хэмжээг авах бүхий л үйл ажиллагааг зохион байгуулж Улсын Онцгой комиссын шуурхай штаб болон, Эрүүл мэндийн яам зэрэг холбогдох газруудад хүргүүлдэг байна гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 6 )
ene dor bichsen hun unen helj ... hunii ami avarch bga emch haramgui mungun hangamj uguh estoi ter aldartai shagnal.g emch nart uguh estoi ... ter teneg ymar ch uls orond gavya gui uls.d yahaarai yasan gej oron bair thol ner ugdgiig oirgodgui yum aa teriig bolj Mgl emch naraa hundelj erhemlj hundelthgeei
Zow! Demjij bn
mundag shu ta buhan eruul enkhiig husie oorsdiigoo sain hamgaalaarai
Үнэхээр энэ өвчний голомтод ажиллаж байгаа эмч, сувилагч, асрагч, эмнэлэгийн бусад ажилтнуудад төр хайр, шагналаа харамгүй өгөх хэрэгтэй. Энэ өвчин тахалын тархалт дууссаны дараа голомтод ажилласан бүх хүнийг төрийн дээд шагнал Алтангадас-аас дээш одон, цол тэмдэгийг харамгүй өгвөл жинхэнэ үнэнд нийцнэ.
Turuulsen bohod iim mongo ogvol avahuu? Getel ed nar hunii ami avarh baidag ,nogoo bohchuud bolohoor hun avch shideed baidag !!! Oilgohgui yum !
Ээ, 500000 төгрөг арай л юмаа. Ядаж бүх эмч сувилагчид тус бүр 2саяыг өгчөөч. Та нар өнөөдөр энэ хүмүүсийн ачаар халдваргүй эрүүл байгаа шүү.