ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2020 оны 04 сарын 10

Өнөөдөр 2020.04.10. Энэ оны 100 дахь өдөр бол он дуусахад 266 хоног үлдээд байна. Монгол эх оронд маань нар 06 цаг 12 минутад мандлаа. 19 цаг 35 минутад жаргана.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Өдөртөө 12 хэм, шөнөдөө -4 хэмийн хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Олон улсын ах дүүсийн өдөр. Дэлхийн улс орнуудаас Азербайжанд өнөөдөр Улс орныг үндэслэн байгуулагчдын өдөр тохиож байна.

Өнөөдөр Америкийн жүжигчин Питер Макникол, Майкл Питт, дуучин Брайан Сетцер, Молдавын Ерөнхий сайд асан Павел Филип, Бразилын хөл бөмбөгч Роберто Карлос, Францын жүжигчин, найруулагч Гийом Кане, Их Британийн дуучин, хөгжмийн зохиолч Софи Эллис-Бекстор, Английн жүжигчин Чарли Ханнэм, Алекс Петтифер, Дейзи Ридли зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1921 оны энэ өдөр Бүх цэргийн Зөвлөлийг байгуулжээ.

1925 оны энэ өдөр Дарьгангад АЗГ-ын төлөөний түшмэл суух болов. Улиастай, Алтанбулаг хотын түр захиргаа байгуулах шийдвэр гаргажээ.

1990 оны энэ өдөр МАХН-ын Онц их хурал хуралдав.

1991 оны энэ өдөр Хятад, Монголын хилийн боомтын үйл ажиллагааг зохицуулах асуудлаар хоёрдугаар ээлжийн хэлэлцээ Бээжинд зохион байгуулагджээ. Хоёр тал дамжин өнгөрөх хилийн найман боомтыг нээхээр тохиролцов.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1925 оны энэ өдөр алдарт зохиолч Фрэнсис Скотт Фицжеральдын “Агуу Гэтсби” зохиол анх удаагаа хэвлэгджээ.

1970 оны энэ өдөр хөгжмийн урлагийн алдарт “Битлз” хамтлагийн гоцлол дуучин Пол МакКартни хамтлагаасаа гарч, хувийн замналаа үргэлжлүүлэх болсноо зарлав.

1972 оны энэ өдөр Бактериологийн зэвсгийг хориглох олон улсын  конвенц гарчээ.

1979 оны энэ өдөр Болгарын анхны сансрын нисэгч сансарт нисэв. Тэрээр Георгий Иванов байсан юм.

2019 оны энэ өдөр анх удаагаа хар нүхний зургийг авсан билээ.

Энэ өдөр үс засуулбал эд малын гарлагатай гэж дорнын зурхайд өгүүлжээ. Өнөөдөр гахай жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнүүд үйл хэрэгтээ анхаарал болгоомжтой хандаарай. Лус тахих, мал худалдаж авах, хийморийн дарцаг хатгахад сайн бол архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх, хануур төөнүүр хийлгэхэд тохиромжгүй. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай. Хол газар явах бол урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажил үйлст тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top