2020 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагыг зохион байгуулахгүй
Улсын Онцгой комиссын 15 дугаар хуралдаан өнөөдөр /2020.04.09/ боллоо. Хуралдаанаас 2020 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагыг орон даяар зохион байгуулахгүй байх шийдвэр гаргалаа.
Тодруулбал, Улаанбаатар болон Сэлэнгэ, Дорноговь, Баян-Өлгий аймагт цэрэг татлага явуулахгүй. Зэвсэгт хүчний 032 дугаар тусгай анги болон шаардлагатай Хилийн цэргийн ангиуд зэргэлдээх орон нутгаас цэрэг татлагын ажиллагааг зохион байгуулна. Бусад цэргийн анги нэгтгэлд хугацаат цэргийн албан хаагч татахгүй байхаар шийдвэрлэлээ. Мөн энэ жил “Оюутан цэрэг” хөтөлбөрийг хэрэгжүүлэхгүй байх шийдвэрийг гаргалаа.
Улсын Онцгой Комиссын 15-р хуралдаанаас дараахь шийдвэрүүдийг гаргав Үүнд,
Сэтгэгдэл ( 2 )
0-12 nas huhedte emegtei ajiiltang 4sar30 hurttel sungahig alban esoor baigulaguudad medegdel hurguuleed, huuli zorchson baiguulaguudiig torgoochee,ajlaas n ajiluulah geed baina shuu,
4sariin 30s hilee neej uursdiin irgedee hileer nevtruulehuu?