Сонгуулийн байгууллагын цахим сургалт үргэлжилж байна

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 13

Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарь 4 дүгээр сарын 15-ны өдрөөс өмнө аймаг, нийслэлийн сонгуулийн хороодыг байгуулна.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу сонгуулийн хороодод ажиллах төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчид  нь сонгуулийн тухай хууль тогтоомжийн сургалтад хамрагдан гэрчилгээ авсан байх шаардлагатай.

Сонгуулийн ерөнхий хороо 3 дугаар сарын 17-ны өдрөөс 4 дүгээр сарын 10-ныг дуустал өөрийн цахим хуудсаар сургалтын бүртгэлийг явуулж, нийт 11979 төрийн албан хаагчид бүртгүүлсэн бөгөөд сургалтыг тодорхой үе шаттай явуулж байна.  

Эх сурвалж: Сонгуулийн Ерөнхий Хороо

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top