Сургууль, цэцэрлэгийн хөл хориог ЕСДҮГЭЭР САРЫН 1 хүртэл сунгалаа

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 04 сарын 14

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх цар тахлын үед сургууль, цэцэрлэгийн хөл хориог есдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл сунгах чиглэлийг өгсөн билээ. Энэ хүрээнд өнөөдөр /2020.04.14/ Улсын Онцгой комисс хаалттай хуралдлаа.

Хуралдаанаас сургууль, цэцэрлэгийн хөл хориог есдүгээр сарын 1-нийг хүртэл сунгах шийдвэрийг гаргасан байна.

Энэ талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг "Улсын онцгой комиссоор шийдвэр гаргалаа. Хичээл, сургалтын үйл ажиллагааг есдүгээр сарын 1-н хүртэл зогсоох шийдвэрийг гаргалаа. Харин зургадугаар сарын 1-н хүртэл теле хичээлийг явуулна. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын жилийн эцсийн дүнг хоёрдугаар улирлын дүнгээр тооцож, анги дэвшүүлнэ. Хүүхэд улираах асуудал гарахгүй. Цэцэрлэг, сургуулийн элсэлтийг наймдугаар сард зохион байгуулна. Аймаг, нийслэлийн Засаг дарга нарт албан бичиг хүргүүлсэн. Цэцэрлэг, сургуулийн халаалтыг дөрөвдүгээр сарын 15-наас зогсоох чиглэл өгсөн.Элсэлтийн ерөнхий шалгалтын хугацааг одоогийн байдлаар долдугаар сарын 2-5-нд зохион байгуулна. Харин долдугаар сарын 8, 9-ны өдөр их, дээд сургуулиуд цахимаар элсэлтээ авна. Монгол хэл, бичгийн шалгалт авдаг Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоолтой. Гэхдээ энэ жилийн хувьд өнжих нь зүйтэй гэж үзлээ. Энэ жил Монгол хэл, бичгийн шалгалт авахгүй бүх хүүхэд элсэлтийн ерөнхий шалгалтад орох эрхтэй. Есдүгээр анги төгсөж байгаа хүүхдүүдийг улаан шугамаар хасахгүй. Энэ мэт шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар баталгаажуулна. Улсын хэмжээнд 158 хувийн ерөнхий боловсролын сургууль бий. Төлбөр нь янз бүр. Манай яам төлөөлөлтэй нь уулзсан. Теле хичээлийнхээ хажуугаар нэмэлт хичээлээ явуулж байгаагаа хэлсэн. Эцэг, эхтэй байгуулсан гэрээнийхээ хүрээнд төлбөрийнхөө асуудлыг ярилцаж, гэрээгээ дүгнэж ажиллах нь зүйтэй. Төлбөрөө бүрэн авсан сургууль, цэцэрлэг цөөхөн байна. Маш өндөр төлбөртэй сургуулиуд эцэг эхээсээ санал асуулга явуулж байгаа юм байна. Нэгэнт хичээл сургалтын үйл ажиллагаагаа явуулж байгаа бол эцэг, эхтэйгээ тохиролцох хэрэгтэй" гэх тайлбарыг өглөө. 

Харин Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар "Эрээн, Замын-Үүдэд байгаа 50 иргэн гуравдугаар сарын 25-нд буцаж ирэх өргөдөл гаргасан. Дөрөвдүгээр сарын 10-нд нөгөө талаас хилээрээ нэвтрүүлж, Монгол Улсад оруулах шийдвэрийг гаргасан. Өнөөдөр асуудлыг оруулж, хэлэлцлээ. Маргааш өглөө 50 иргэнээ татаж авахаар боллоо. Эдгээр иргэний 26 нь эмэгтэй, 24 нь эрэгтэй дандаа Монгол Улсын иргэн бий" гэх мэдээллийг өглөө. 

Тэгвэл Хотын дарга С.Амарсайхан "Нийслэлийн 173 хорооны 1525 хэсгийн ахлагч сургалтад хамрагдсан. Тэд дөрөвдүгээр сарын 15-наас албан ёсоор хорооны цагдаагийн үүргийг давхар биелүүлнэ. Тэд амны хааль зүүгээгүй, үүрэг биелүүлээгүй иргэдэд хяналт тавьж, хариуцлага тооцох юм. Нөгөө талаараа хороо, дүүргийн нутаг дэвсгэр болон оршин суугчийнхаа нөхцөл байдлыг мэддэг давуу талтай гэж ийм шийдвэрийг гаргасан юм. Хоёрдугаарт, ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг хийж байна. Нийт 8645 км газарт ариутгал халдваргүйжүүлэлтийг хийгээд байна. Гуравдугаарт, орон нутгаас замын хөдөлгөөнийг хаах санал ирж байгаа. Гэхдээ онцгой нөхцөлд замын хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээг авна. Одоохондоо хязгаарлалт хийх шаардлагагүй гэж үзсэн" гэв. 

ШУУД ҮЗЭХ
 

 

ТАНИЛЦ: Онцгой комиссын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрүүд 
 

  • Сургууль, цэцэрлэгийн хөл хориог ирэх есдүгээр сарын 1 хүртэл сунгалаа.
     
  • Төгсөх ангийн сурагчдаас Монгол хэл, бичгийн шалгалт авахгүй.
     
  • Теле хичээлийг зургадугаар сарын 1-ний өдөр хүртэл явуулна. 
     
  • Сурагчдын жилийн эцсийн дүнг хоёрдугаар улирлын дүнгээр нь тооцож, анги дэвшүүлнэ. 
     
  • Элсэлтийн ерөнхий шалгалтыг долдугаар сарын 2-5-ны өдөр зохион байгуулна. 
     
  • Их, дээд сургуулиуд элсэлтээ долдугаар сарын 8, 9-ний өдөр цахимаар явуулна.
     
  • Есдүгээр анги төгсөж байгаа сурагчдыг улаан шугамаар хасахгүй.
     
  • Эрээн, Замын-Үүдийн боомтоор Монгол Улсын 50 иргэнийг авчирна. 
     
  • Нийслэлийн 173 хорооны 1525 хэсгийн ахлагч цагдаагийн үүргийг давхар гүйцэтгэнэ. 
     
  • Дөрөвдүгээр сарын 15-наас эхэлж амны хаалт зүүгээгүй, олон нийтийн газарт шүлсээ хаясан иргэдэд хариуцлага тооцно. 
     
  • Онцгой нөхцөл үүссэн гэж үзвэл авто замын хөдөлгөөнийг хязгаарлана. 

Сэтгэгдэл ( 17 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
jannur(66.181.161.55) 2020 оны 04 сарын 19

oytanuud yaxaar bolson be oytanuud oroh ymuu

0  |  0
jannur(66.181.161.55) 2020 оны 04 сарын 19

oytanuud yaxaar bolson be oytanuud oroh ymuu

0  |  0
jannur(66.181.161.55) 2020 оны 04 сарын 19

oytanuud yaxaar bolson be oytanuud oroh ymuu

0  |  0
jannur(66.181.161.55) 2020 оны 04 сарын 19

oytanuud yaxaar bolson be oytanuud oroh ymuu

1  |  0
jannur(66.181.161.55) 2020 оны 04 сарын 19

oytanuud yaxaar bolson be oytanuud oroh ymuu

0  |  0
jannur(66.181.161.55) 2020 оны 04 сарын 19

oytanuud yaxaar bolson be oytanuud oroh ymuu

0  |  0
jannur(66.181.161.55) 2020 оны 04 сарын 19

oytanuud yaxaar bolson be oytanuud oroh ymuu

0  |  0
jannur(66.181.161.55) 2020 оны 04 сарын 19

oytanuud yaxaar bolson be oytanuud oroh ymuu

0  |  0
Tuya(66.181.161.39) 2020 оны 04 сарын 16

Ene yadarsan ard tumend irgen burt 1000000tug uguvuul zuger bna ortsnii jijuur hiij baiga humust ter dotor baiga humust demjligee uguchee ger orongui humus baiga shuddee ger orontoi bolgovol zuger bna

0  |  0
Oyungerel(66.181.161.38) 2020 оны 04 сарын 18

Tugsuh kursuin iyutnuud yah wr

0  |  1
Мн(100.15.93.159) 2020 оны 04 сарын 14

Өөрөө ч маскаа зүүж зөв зүүж чадахгүй зөнөг өвгөн. Хүүхдээ аваад болсон бол хилээ хаа 3 сая хүнээ бод

0  |  0
Зочин(202.126.89.84) 2020 оны 04 сарын 14

Цахилгааны шөнийн хөнгөлөлтийг 5 сарын 1 хүртэл сунгавал ядарсан иргэддээ бодитой дэмжлэг болмоор байна.

0  |  0
Отгоо(103.57.94.14) 2020 оны 04 сарын 14

Их дээд сургуулийн төгсөх курсын оюутан яах болов

0  |  0
12р анги(203.91.115.55) 2020 оны 04 сарын 14

Хэл бичгийн шалгалт авахгүй ЭЕШ авах нь зөв санаа гэж бодож бн

0  |  0
gankhuyag(202.126.89.161) 2020 оны 04 сарын 14

Ih deed surguuliin tusultiig yaj shiideh yum bol

0  |  0
Төгсөх курсын оюутан(202.126.89.84) 2020 оны 04 сарын 16

Их сургуулиудын төгсөлтийн асуудал яах вэ?

2  |  0
Би(66.181.161.12) 2020 оны 04 сарын 30

Их сургуулийн төгсөх курс яах вэ

3  |  0
Top