Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд өчигдөр /2020.04.15/ айлын өвөлжөө шатсанаас олон тооны хурга, ишиг үрэгджээ.
Алаг-Эрдэнэ сумын Шувуут багийн Шувуутын-Ам гэдэг газарт буюу сумын төвөөс баруун зүгт 17 км-т, тус багийн харьяат малчин Б-гийн өвөлжөөний хашаа, төлийн хоёр пүнз, 38 хурга, 21 ишиг шатсан байна.
Галыг орон нутгийн иргэд зургаан цагийн хугацаанд ажиллаж, унтраасан байна.
Сэтгэгдэл ( 0 )