Хамгийн өгөөмөр хандивлагч ДиКаприотой хамт кинонд тоглоно

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 17

Цар тахлын үед хүүхэд, хөгшид, орлого багатай иргэдэд хүнсний тусламж үзүүлэх Америкийн буяны “All In Challenge” арга хэмжээнд олон од нэгдэж байна.
 


Хамгийн сүүлд Леонардо ДиКаприо, Роберт Де Ниро хоёр нэгдэж, инстаграм хуудсаар дамжуулан уриалга гаргалаа.

Холливудын оддын хүсэлтээр хандив өргөсөн хүмүүсийг жинхэнэ бэлэг хүлээж байгаа юм.

ДиКаприо “Хамгийн өгөөмөр хандивлагчийг кинонд тоглох эрхээр шагнана. Агуу Мартин Скорсезегийн найруулж байгаа “Killers of the Flower Moon” кинонд Роберт Де Ниро бид хоёртой хамт туслах дүр бүтээж болно. Мөн зураг авалтын талбай дээр бүтэн өдрийг өнгөрүүлж болно” гэж бичжээ.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top