ӨРНИЙН ЗУРХАЙ: Хилэнцийнхэн сэтгэл зүйн сэргэлт авна

Я.Болор | Zindaa.mn
5 цагийн өмнө

Хонь

Ажил дээр нь гарах гэнэтийн сорилтуудыг давахын тулд танаас ихээхэн тэвчээр шаардана. Шийдвэр гаргах гэж бүү яар. Хамт олныхоо зөвлөгөөг сонсоод үз. Үдшийг ойр дотнын хүмүүстээ зориулаарай.

Үхэр

Шаргуу байдал нь мэргэжлийн талбарт амжилт гаргахад хүргэнэ. Гэнэтийн шагнал урамшуулал авч магадгүй. Анхаарал шаардсан төсөл дээр ажиллаарай. Найз нөхөдтэйгөө уулзалт зохион байгуулахад таатай.

Ихэр

Санхүүгийн тал дээр хянуур байхад илүүдэхгүй. Хэтрүүлсэн зардал гаргах вий. Санхүүгийн төлөвлөгөөгөө эргэн хараарай. Бусадтай ярилцвал сэтгэл санаа өөдрөг болно.

Мэлхий

Өнгөрсөнд гаргасан ололт, амжилтаа эргэн тунгааж, үнэлэн дүгнэ. Хувийн амьдралдаа гаргасан таны хүчин чармайлт үр шимээ өгнө. Шинэ төсөлдөө зориулж мэдээлэл цуглуул. Ойр дотнын хүмүүсээ халамжлаарай.

Арслан

Үр бүтээл өндөр байх ч аливаа зөрчилдөөнөөс зайлсхийгээрэй. Өнөөдөр таны сэтгэл татам байдал бусдын анхааралд өртөнө. Хүнд, хэцүү ажил барьж авах зориг гарга. Чухал хүний анхаарлыг татаарай.

Охин

Ажил дээрээ асуулт тавихаас бүү эмээ. Ялангуяа хэрэгжүүлж буй төслийнхөө талаар нарийн ширийн зүйлийг тодруулаарай. Үр бүтээлийг нь нэмэгдүүлэхэд тусална. Гэрийн уур амьсгал гойд дулаан байна.

Жинлүүр

Шинэ түншийн харилцаа тогтоох боломж гарч магадгүй. Хамтран ажиллахад нээлттэй байж, ажил төрөлтэй холбоотой саналыг судалж үзээрэй. Уран бүтээлдээ цаг гаргаарай.

Хилэнц

Сэтгэл зүйн хувьд сэргэлт авна. Таны шийдэмгийн байдал, зөн совин амжилтад хүрэх түлхүүр гэдгийг мартуузай. Шинэлэг шийдэл ол. Чухал хүнтэй чин сэтгэлийн яриа өрнүүлээрэй.

Нум

Шинэлэг санаагаар дүүрэн өдөр. Гэхдээ хэтрүүлэх хэрэггүй. Шинэ салбарыг гүнзгийрүүлэн судал. Эрүүл мэнддээ анхаарч, алжаалаа тайлах цаг гаргаарай.

Матар

Таны туршлага ямар ч хүнд даалгаврыг биелүүлэхэд тусална. Урсгал ажлаа дуусгахад анхаарлаа төвлөрүүл. Таны гэр бүл шаардлагатай дэмжлэгийг үзүүлнэ. Ахуйн ажилд цаг гаргаарай.

Хумх

Шинэ санаачилга, төлөвлөгөө авч хэлэлцэхэд тохиромжтой. Ингэхдээ урт хугацааны төсөлд анхаарлаа хандуулаарай. Найз нөхөд нь амралтын сонирхолтой хувилбар санал болгож магадгүй.

Загас

Зөн совин онцгой мэргэн байна. Мэргэжлийн хувьд хөгжих замаа сонгохдоо дотоод сэтгэлээ сонсож, дагаарай. Чухал гэсэн хүнтэйгээ ярилцахыг од эрхэс зөвлөж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top