.png)
Улсын Онцгой Комиссоос цаг үеийн асуудалтай холбоотой мэдээлэл хийлээ.
Мэдээллийн үеэр "Нийслэлийн 200 орчим мянган айл өрхийн 95 мянга нь монгол гэрт, 105 мянга нь байшинд амьдарч байна. Нийт угаарын хийн хордлогоос үүдэлтэй дуудлага мэдээллийн 80 гаруй хувийг зуухны битүүмж алдагдсан, зуух эвдэрсэн гэх мэдээлэл эзэлж байна.
2012-2014 онд Төслийн зуух тарааж байсан. Тухайн үед мөн л зуухны битүүмж, эвдрэл, гэмтэлтэй холбоотой асуудлаар уг зуухыг тарааж байсан. Уг зуухны үлдэгдэл 15 мянга хүрэхгүйтэй байгаад байна.
Нийслэлийн гэр хорооллын иргэд, тэр дундаа монгол гэрт амьдарч байгаа иргэдийн 70 хувийн зуухны битүүмж, аюулгүй байдал алдагдсан байдалтай байна. Үүнээс үүдэн угаартах эрсдэл ихээр үүсэж байна. Тиймээс давхар шаталтат зуух тараахаас өөр аргагүй. Энэ нь богино хугацаанд хийж, хэрэгжүүлэх боломжтой шийдлийн нэг. Урт хугацаандаа газ ашигладаг болох, орон сууцжуулах зэрэг ажлууд хэрэгжүүлнэ.
Угаарын хийн мэдрэгчийн асуудал бас хөндөгдөж байна. Айлуудад угаарийн хийн мэдрэгч үнэ төлбөргүй тараасан ч одоогийн байдлаар угаарын хий мэдрэгчтэй айл 60 мянга л байна. Одоогоор нийслэл тойрсон найман пост дээр түүхий нүүрс оруулж буй асуудалд хяналт тавин ажиллаж байна" гэлээ.

Сэтгэгдэл ( 5 )
Битгий хуц түлж бгаа цагт утаа гарна хортой түлш түлвэл утаа нь ойлгомжтой нямбаатар гэж нэг юм наад ахмадуудыг доромжлосон новшоо зайлуулаач
Зуух тараах гэж улайраад бгаа нь ямар учиртайн болоо Номинчимэд гишүүн хотын даргын орлогч байхдаа ярьж эхэлсэн тэгээд гишүүн болсон холбоотойдогоо
Эмээ өвөө нарыг хадганд боолгогчоо болио ядаж юу ярихаа мэддэг байлдаа яасан өрөвдмөөр дарганцаг вэ
Энэ чинь нөгөө ”юмаа хадаганд боогоод далд хийгээд байдаг” эмээгийн хүүхэд бил үү.
Давхар шаталт гэсэн ойлголт хаа ч байхгүй шүү эргүү минь.