Монгол Улсын Засгийн газраас Дэлхий дахинаа тархаад буй Ковид-19 цар тахлын эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор орон даяар 2020 оны хоёрдугаар сарын 13-ны өдрөөс 2020 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг дуустал хэсэгчилсэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлээд байгаа билээ.
Ингэснээр аж ахуй нэгжүүд, тэр дундаа үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын жижиг дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа доголдож, орлого нь буурсны улмаас ажилтнуудынхаа цалин хөлсийг хугацаанд нь олгоход хүндрэл учирч байна. Мөн ажилтнууддаа цалингүй чөлөө олгох, ажлаас халах хүртэл арга хэмжээ авч байгаагаас айл өрх, иргэдэд санхүүгийн эрсдэл, хүндрэлийг авчирч байна.
Иймд Монгол Улсын Засгийн газрын саналаар энэ сарын 10-ны өдөр УИХ-аас үйл ажиллагаа нь доголдож орлого буурч байгаа боловч ажлын байраа хадгалж, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлангаа хугацаанд нь ирүүлсэн зарим аж ахуй нэгж байгууллагын ажил олгогчийн болон даатгуулагчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэлийг 6 сараар чөлөөлөх, мөн борлуулалтын орлого нь өмнөх оны мөн үеэс 50 ба түүнээс дээш хувиар буурсан аж ахуй нэгжийн даатгуулагчид ажилгүйчүүдийн даатгалын сангаас 200.000 төгрөгийн дэмжлэгийг 3 сарын хугацаанд үзүүлэхээр хуульчлан батлуулсан. Өнөөдөр Засгийн газрын ээлжит бус хуралдааныг зарлан хуралдуулж тус хуулийг хэрэгжүүлэхэд дагаж мөрдөх журмыг яаралтай горимоор хэлэлцүүлэн батлав.
Журам ёсоор мөн оны дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэлх зургаан сарын хугацаанд НДШ-ээс чөлөөлөх, дөрөвдүгээр сарын 1-нээс долдугаар сарын 1 хүртэл үйл ажиллагаа нь доголдсон, ажлын байраа хадгалж байгаа ААН-ийн ажилтнуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэх харилцааг дараах байдлаар зохицуулахаар боллоо.
Ажилтан болон ажил олгогчдыг НДШ төлөлтөөс хөнгөлөхдөө 2020 оны 1-3 дугаар сард төлж байсан нийгмийн даатгалын шимтгэл төлсөн дүнгээс дундчилж төлснөөр тооцон дэвтэрт нь бичилт хийнэ.
Сайн дураар даатгал төлөгчдийн бичилтийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцно. Харин даатгуулагч үл зөвшөөрсөн тохиолдолд зөрүүг нэмж төлөн төлөлтөө өндөр дүнгээр бичүүлэх эрх нээлттэй үлдэж байна.
Энэхүү арга хэмжээг улсын хэмжээнд дөрөвдүгээр сард багтаан зохион байгуулж хэрэгжилтийг хангуулж ажиллахыг ХНХ-ын сайдад үүрэг болгов.
Урьдчилсан тооцооллоор тус хуулийн хэрэгжилтийг хангаснаар 45,3 мянган ажил олгогч, 704.6 мянган даатгуулагч буюу ажилтан албан хаагчид хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдаж, улсын төсвөөс 940.6 тэрбум төгрөгийг тэдний НДШ-ийн чөлөөлөлт, ажилгүйдлийн тэтгэмжид зарцуулахаар байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл ( 12 )
4 сар дууслаа гаргасан шийдвэрүүдээ хэрэгжүүлээч
ogt ajilgui humuus yahiin
МСҮТ ЕБс-иуд хамрагдах уу орох болуу, дэлгэрэнгүй мэдээлэл тавичаач
Орлого нь буурсан хүмүүст ингэж тусалдаг байж орлогогүй болсон иргэддээ яаж туслах гэж байгаагаа хэлэх эрх мэдэлтэн байна уу?
chaavaas 200000 ogloo geed amidral deeshleh uu yaj bodhooroo iim shiidver gargadag bnaa zindaa min ene postiig 76 mald helehiig bodooroi\n
NIIGMEE HAMGAALAH YAM ONCGOI BAIDAL UUSSEN CAR TAHALIIN UED NIIGMIIHEE OVCHIND ORTOH ONDOR ERSDELTEI BULGEE UYNIU OMNO ONCGOI ANHAARMAAR UMAA
Лангуу түрээслэн ажиллуулдаг ба худагчаа орлогогүй хэдий ч ажилтай нь байлгаж бна.Хувиараа хөдөлмөр эрхлэгчдээ хөсөх хаях юмаа
Лангуу түрээслэн ажиллуулдаг ба худагчаа орлогогүй хэдий ч ажилтай нь байлгаж бна.Хувиараа хөдөлмөр эрхлэгчдээ хөсөх хаях юмаа
Лангуу түрээслэн ажиллуулдаг ба худагчаа орлогогүй хэдий ч ажилтай нь байлгаж бна.Хувиараа хөдөлмөр эрхлэгчдээ хөсөх хаях юмаа
Лангуу түрээслэн ажиллуулдаг ба худагчаа орлогогүй хэдий ч ажилтай нь байлгаж бна.Хувиараа хөдөлмөр эрхлэгчдээ хөсөх хаях юмаа
Лангуу түрээслэн ажиллуулдаг ба худагчаа орлогогүй хэдий ч ажилтай нь байлгаж бна.Хувиараа хөдөлмөр эрхлэгчдээ хөсөх хаях юмаа
turiin alban haagchidaa hamaruulaach ee zeel hoishluulah tal deer ted chini ardaa amidraltai hun sh de