Нийгмийн даатгалын шимтгэлийг чөлөөлөхтэй холбоотой асуудлаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар дараах тайлбарыг өглөө.
Ч.ХҮРЭЛБААТАР: ОРЛОГО НЬ НЭГ ТӨГРӨГӨӨР БУУРСАН БАЙСАН Ч ТУХАЙН ААН-ийн ҮЙЛ АЖИЛЛАГАА ДОГОЛДСОН ГЭЖ ҮЗНЭ
Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр зөрүүтэй мэдээлэл гарч, хүмүүс, аж ахуйн нэгж, байгууллагуудын дунд буруу зөрүү ойлголт төрөх магадлал үүсээд байна. Нийгмийн даатгалын шимтгэлийг дөрвөн бүлэг хүн төлөхгүй.
1. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага
2. Төрийн бус байгууллага
3. Төр, хувийн хэвшлийн бүх их, дээд сургууль
4. Сайн дураар даатгуулагч нар зургаан сарын хугацаанд Нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй.
Монгол Улсад татвараа төлдөг 108.8 мянган аж ахуйн нэгж байдаг. Эдгээрээс 99.99 хувь нь Нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй. Үлдэж байгаа 0.01 хувь нь алтны компаниуд юм. Алтны үнэ сүүлийн найман жилийн хугацаанд хамгийн өндөр түвшинд очсон байгаа. Ганцхан алт олборлодог аж ахуйн нэгжийнх буураагүй. Иймээс алтны компаниуд татвараа төлнө.
Сангийн яам, Татварын ерөнхий газар болон E-баримтад хуримтлагдсан мэдээллийг харахад аж ахуйн нэгжүүдийн бүх орлого буурсан.
Аж ахуйн нэгжүүд Нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүйгээр цалингаа олгож болно. Аж ахуйн нэгжийн, ажилтны төлөх ёстой Нийгмийн даатгалын шимтгэлийг Монгол Улсын Засгийн газар өмнөөс нь төлж байгаа. Хэрвээ аж ахуйн нэгж төлчихсөн бол буцааж олгоно
Зарим аж ахуйн нэгж “Манай орлого дөрөвдүгээр сард хэвээрээ байгаа учир төлөх ёстой” гэсэн ойлголттой байна. Засгийн газар Шинэ коронавирусын хор нөлөөг он дуустал үргэлжилнэ гэж тооцсон.
Орлого нь өнөөдөр хэвийн байгаа ч ирэх 5, 6, 7, 8 дугаар сард буурах магадлалтай. Тийм учир орлого нь нэг төгрөгөөр ч буурсан байсан тухайн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа доголдсон гэж үзнэ.
ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ
Сэтгэгдэл ( 3 )
тусгай чиг үүргийн ялангуяа эмч, эмнэлгийн байгууллага,цагдаа, онцгой байдлын алба хаагчдаа энэ цаг үед харж үзэж болдоггүй юм байх даа хамаг л муу муухай бүхний өмнөөс өөрийн амь нас эрүүл мэнд ар гэрээ мартан зүтгэж байна шүү дээ Жнь: 1 гэр бүлийн 2 цагдаа ч юмуу 2 онцгой бадлын алба хаагчид маш хэцүү байна шүү дээ ядаж ар гэртээ үлдсэн үр хүүхдүүддээ санаа зовохгүй төрдөө зүтгэх юмсан даа.Энд ингэж 2 зэрэг зүтгэж байхад хэдэн хүүхдүүд минь идэх хоол өмсөж зүүх гээд л хүнд санаа зовж ажиллана гэдэг хамгийн хэцүү зүйл юм байна ш дээ анхааралдаа авах цаг болсон баймаар\n\n
neg yum xiivel zaval xar tsagaanaar ni ard tumniig yalgaj baidag muu uxej dald orson bizd nar nuguu An ch yalgaagui
Энэ гэж тэнгэрийн амьтан байна.