Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр /2020.04.23/ Улсын II эмнэлгийн өргөтгөлийн үйл явцтай танилцлаа. Энэ үеэр олон нийтэд хандаж хэлсэн үгнээс нь ОНЦОЛЖ байна.
- Засгийн газрын зүгээс цар тахлыг бүрэн хяналтдаа авсан гэж үзэж байгаа.
- Халдвар зөөвөрлөгдөж орж ирж байна. Дотооддоо тархаагүй гэдгийг бүгд мэдэж байгаа. Халдварын шинжилгээг зөвхөн гаднаас орж ирж байгаа иргэдээс аваагүй. Иргэдээс ч түүвэрлэж авч байна. Монгол Улсын хэмжээнд коронавирусний халдвар тархаагүй байна.
- ДЭМБ-ын Суурин төлөөлөгч "Монгол Улс өнөөдөр диваажин шиг байна" гэж хэлсэн байна.
- Ард иргэдийн ухамсар ч маш сайн байна. Амны хаалтгүй иргэд алга. Бүгдээрээ ЭМЯ-наас өгч байгаа зөвлөмж, зөвлөгөөг сайн дагаж байна.
- Хоёрдугаар эмнэлгийн өргөтгөлийн явцтай танилцлаа. Улсын хэмжээнд маш сайхан лабораторитай болсон байна. Маш олон шинжилгээг эсийн түвшинд хийх боломжтой болсон байна.
Нөхцөл байдал хүндэрвэл хоёрдугаар эмнэлгийг КОВИД19-ын эсрэг арга хэмжээг энэ эмнэлэгт авна. Мөн Цэргийн төв эмнэлэгт 500 гаруй ор байна. Дээр нь ХӨСҮТ байна. Тэгэхээр нөхцөл байдал хүндэрлээ гэхэд 1000 хүнийг шууд тусгаарлаад эрчимт эмчилгээ хийх боломж байна.
- Нэн яаралтай төрөх эмнэлгийг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Энэ эмнэлгийг эхлээд КОВИД19-ын эсрэг авах арга хэмжээнд ажиллана. Цаашдаа өөрийнх нь чиглэлээр ажиллуулна.
- Бид нэн түрүүнд хорио цээрийн дэглэмээ сахих, амны хаалтаа зүүж, гадуур гарахгүй байх, метр хоорондын зайгаа барих ёстой.
- Төр засгаас гаргаж байгаа шийдвэрийг иргэн бүр биелүүлэх хэрэгтэй. Тэгэж чадвал Монгол Улс одоо байгаа диваажин шигээ амар амгалан байна. Аюул хаалга тогшоод ороод ирсэн ч хамгаалалтад орж бүслэгдчихээд байгаа. Задрах вий, мутацид орох вий. Тиймээс бид бүгдээрээ болгоомжтой, хариуцлагатай байх хэрэгтэй.
Сэтгэгдэл ( 9 )
Шоучин поп. Мал
bid zasgiin gazartaa... daa yalangya emch nartaa itgej.. talarhaj.. bas naidaj bn
mongolchuudyn amny xishig xariagyi bol ene xuniig daxin songokh xeregtei yadaj xulaich bish mash zorigtoi ergej butsaxgyi odooxondoo l manai lider
mongolchuudyn amny xishig xariagyi bol ene xuniig daxin songokh xeregtei yadaj xulaich bish mash zorigtoi ergej butsaxgyi odooxondoo l manai lider
internet bol covid kkk
Xariutslagaa sain bari. Ar uvriin xaalgaar garch medne shy.frants/Anx otgon yu bolloo
Manai ES maan” suuliin ued helsen yarisan bolgon n” nileed zurdug bolloo. Bas l pop handlaga davamgailah bolloo. Helj yarisan zuil n” ogtsom zuruh bolloo. Pop handlaga ilt iheer uzegdeh bolj baigaa n” setgel ih tugsheej bna. Uul n” iim eh oronchoos uur ug garah bolov uu gesen garsangui. Songuul” yavuulna ch geh shig, tegsen murtluu horio tseeriig changah geed baigaa bololtoi. Shantaachin hogiin yumnuudad taalagdah geed gants ediin zasgiin tulguur bolson geology, uul uurhain salbaraa unagaah ajliig sain hiiv. Tuuniig n” neg buh udirdsanaas hoish mergejiliin chig handlaga bur alga bolj ee.
Ерөнхий Сайд аа УОК, Таны барьж буй бодлогын эсрэг үйл ажиллагаа явуулаад байгаа Төрийн албан хаагч нарыг чинь хэнд хандаж хэрхэн ном журамд нь оруулах вэ?
ГАДНААС ИРГЭДЭЭ ОНГОЦООР ЗӨӨВӨРЛӨН АВЧРААД КОРОНАВИРУСИЙГ ЭМЧИЛЖ ЭДГЭЭДЭГ НЭЭХ МУНДАГ УЛС ОРОН БОЛОХ ГЭЖ ТЭНЭГТЭЖ БАЙГААД КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАРИЙН ТАРХАЛТИЙГ АЛДВАЛ ТЭГЭЭД ДУУСАА ГЭЖ МЭДЭЭРЭЙ. ДЭЛХИЙН ӨНДӨР ХӨГЖИЛТЭЙ ТОМ ТОМ УЛС ОРНУУД КОРОНАВИРУСИЙН ТАРХАЛТИЙГ ЗОГСООЖ ЧАДАХГҮЙ ХҮЧИН МӨХӨСДӨЖ БАЙХАД, НЭГ МУУ ЯДУУ БУУРАЙ ХӨГЖИЛГҮЙ АВЛИГАЛД ИДЭГДСЭН ЖИЖИГ УЛС БҮР СҮЙРЭХ БИЗ.