Ө.Энхтүвшин: АНУ руу нислэг үйлдэх БОЛОМЖ байхгүй

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 04 сарын 28

Улсын Онцгой комисс өнөөдөр /2020.04.28/ Төрийн ордонд хуралдлаа.

Хуралдаан 10:00 цагт эхэлсэн бөгөөд цар тахлын үеийн хорио, цээрийг сунгах болон цаг үеийн асуудалтай холбоотой хэд хэдэн шийдвэр гаргав. Энэ талаар Улсын Онцгой комиссоос мэдээлэл өглөө.  

Улсын Онцгой комиссын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин "Долоо дахь эрсдэлийн үнэлгээг хийлээ. Монгол Улс маш өндөр эрсдэлтэй гэж гарч байна. Тиймээс өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг тавдугаар сарын 31-ний өдрийг дуустал сунгах шийдвэр гаргаж байна. Энэ хугацаанд нислэгийг хязгаарласан хугацааг мөн сунгаж байна. Монгол Улсын иргэдийг гурван боомтоор л хүлээж авна. Гаднын орны иргэдийг авто замаар тээвэрлэж гаргах ажлыг зохион байгуулна. Мэргэжлийн холбоод, танхимын сургалтын үйл ажиллагааг нээх эсэх асуудлыг хэлэлцлээ. Энэ асуудлыг дахин ярилцаж, энэ долоо хоногт Засгийн газрын хуралдаанд оролцуулна. Монгол иргэдээ гадаадаас авчрах ажлыг үргэлжлүүлнэ. Ойрын хугацаанд гурван нислэг хийнэ" гэлээ. 

Түүнчлэн "Гадаадаас эх орондоо ирэхийг хүссэн иргэдийн тоо байнга нэмэгдэж байна. Өнөөдрийн байдлаар 9890 хүн хүсэлт ирүүлсэн байна. Бид боломжоороо иргэдээ авчирж байгаа. Нислэг, авто зам, галт тэргээр татан авч байна. Эхний ээлжинд гэдэг шалгуурыг тавьсан. Тухайлбал, гадаадад эмчлүүлэх гэж явсан, өндөр настан, бага насны хүүхэдтэй хүн, жирэмсэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ эхлээд татаж авч байна. Өнгөрсөн хугацаанд БНСУ руу олон нислэг үйлдлээ. Цаашид ч хийнэ. Яг энэ шалгуураа л тавина. Иргэд янз бүрийн суулт хийгээд нэмэргүй. Суулт хийлээ гээд Монгол Улсын онгоцны тоо нэмэгдэхгүй. АНУ руу нислэг хийх бололцоо байхгүй. Байнгын нислэг хийдэг орон руугаа л нислэг хийнэ. Нислэг хийдэггүй улс руу нислэг хийх боломжгүй. Хэрэв нэг л нислэг хийдэггүй орон руу иргэдээ татаж авах нислэг зохион байгуулах юм бол 57 орон руу нисэх хэрэг болно. Тиймээс бид байнгын нислэг хийдэггүй орон руу нислэг хийнэ гэж амлаж чадахгүй, худлаа ярьж чадахгүй" гэх мэдээллийг өглөө. 

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(150.129.143.141) 2020 оны 04 сарын 30

Ерөнххий боловсролын сургуулиудын ангийн тусгаарлах байр болгож зохицуулж болохгүй юм байхдаа , гадаадад гацсан оюжтан сурагчид эх орондоо ирж л байвал хэд хоног шалан дээр матрас тавиад ч гэсэн байж байгаад ээж аавдаа ирэхэд джргүйцэхгүй гэж бодож байна. Хүүхдүүдээ л авмаар байна

2  |  0
orgen(66.181.161.67) 2020 оны 04 сарын 29

songuuliar ene uwguchuuliig buulgaad zaluu humuust bolomjiig olgyo chadwargui humuust haana boono gehees bolomj shiidliin talaar erduu ch yarihgui bna

0  |  0
Усан нүдэт(103.212.116.87) 2020 оны 04 сарын 29

Энэ Энхтүвшингээс өөр гүйлгээ ухаантай хүнээр ийм эвгүй үед Онцгой комиссын дарга хийлгээчээ МАН-хаан !!!! Наад хөгшин тэнэг чинь баллана шүү

0  |  0
Уншигч(202.126.89.167) 2020 оны 04 сарын 29

Гол нь манайх чинь цөөн онгоцтой нисэх баг нь цөөн болохоор аргагүй байх шүү

0  |  0
Zochin(93.253.159.111) 2020 оны 04 сарын 29

Хийх хүн аргаа хайна, хийхгүй хүн шалтаг тоочно

3  |  0
Зочин(202.21.109.83) 2020 оны 04 сарын 28

Би л болж энэ эх орон гээд байгаа тэнэгүүдэд гэж бодож буй ллаларууд зөв эх орон чин хөгжихгүй бол Амёрикдаа дуусах хэрэгтэй

0  |  0
Zochin(182.160.37.98) 2020 оны 04 сарын 28

Huu ni Indiana-d suraad tugssun

0  |  0
САЙН АЖИЛЛААРАЙ(202.131.232.202) 2020 оны 04 сарын 28

БАЙНГЫН НИСЛЭГ ХИЙДЭГ ОРОН ЛУУ ДӨХӨЖ ИРЦГЭЭХ ХЭРЭГТЭЙ ОЛОН УЛСЫН ТҮВШИНД МӨРДДӨГ АГААРЫН ГЭРЭЭ ХЭЛЦЭЛ ГЭЖ БИЙ ТЭР БАРИМТ БИЧГЭЭР БОЛ БИД АНУ-РУУ ОДООГООР НИСЭХ БОЛОМЖГҮЙ

0  |  0
zochin(150.129.141.55) 2020 оны 04 сарын 28

buu tenegt SU Ah durak mini manaykh ANU ruu nisleg baydagguyg medej bayj khutsaach. ch ter chawgantsaa l khard . MAL MINI

0  |  0
Zochin mongoloos (192.82.77.123) 2020 оны 04 сарын 28

Americt gatssan irged americaas av gej hen ch heleegui, heleh ch gui, solongos japan ali bolomjtoigooro avaa, oorsdoo ochyo l gej bgaashd, mushgih yumaa, haalgaa haagad amia hicheesen ulsuud l bhin

0  |  0
Su ah(202.179.24.32) 2020 оны 04 сарын 28

Америкт Энхтүвшингийн ах дүү хамаатан садан байдаггүй юм шигээ.

0  |  0
zochin(150.129.141.55) 2020 оны 04 сарын 28

setguulch nar medleg bolowsroloo deeshluul ,sonsokhod ineed khurmeer yum asuukh yum , asuuj buy asuudluudynkhaa ankhny medlegtey baytsgaa

0  |  0
Top