Тусгай үүргийн онгоцоор ирэх 807 иргэний нэрсийг МИАТ-д хүргүүлжээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 04 сарын 29

Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас өнөөдөр /2020.04.29/ мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг оролцлоо.

Тэрбээр "Улсын Онцгой комиссын шийдвэрийн тусгай үүргийн гурван нислэг үйлдэж, иргэдээ татаж авахаар төлөвлөж байна. Эхний буюу дөрөвдүгээр сарын 30-ны Сөүл-Улаанбаатарын транзит нислэгээр долоон улсаас 273 зорчигч, тавдугаар сарын 1-ний Сөүл-Улаанбаатарын нислэгээр БНСУ-д байгаа 271 зорчигч, тавдугаар сарын 2-ны Франкфурт-Улаанбаатарын транзит нислэгээр 13 улсаас 263 зорчигч ирнэ" хэмээн тодотголоо. 

Дээрх гурван нислэгээр эх орондоо ирэх иргэдийн нэрсийг эцсийн байдлаар гаргаж, МИАТ компанид хүргүүлжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.9.46.104) 2020 оны 04 сарын 29

ОНГОЦНООС БУУХАД НЬ БИЧЛЭГ ХИЙЦГЭЭ , УЛС ТӨРЧДИЙН ТАНИЛ ТАЛ БОЛОХ ЦОО ЭРҮҮЛ ЗАЛУУЧУУД ЗӨНДӨӨ ИРНЭ

0  |  0
Top