ОЛОН ӨНГӨ: Би “НАС БАРЛАА”-д дасмааргүй байна

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 02

Нас барлаа. Энэ үгэнд дасах нь байна. “Дасах” гэхээр жаахан хүнд юм. Энэ үгнээс цочирдохоо больж. Ингэж нас барлаа, тэгж үхлээ тэр тусмаа бага насны хүүхэд. Интернэт, сошиал илүү хөгжчихөөд энэ зүйлс их сонсогдоод байна уу, эсвэл анхнаасаа ийм зүйл их болдог байсан юм уу гэдгийг нь мэдэхгүй юм. Хамгийн харамсалтай нь, бүгд л хариуцлагагүй байдлаас үүдэлтэй гэсэн оноштой. “Хахаж нас барлаа”, “Түлэгдэж нас барлаа”, “Угаартаж нас барлаа” “Живж нас барлаа” гэх мэт. Бүгд л хэн нэгэн нь хариуцлагатай байсан бол аварч болохоор амь нас. Үхэлд дасна гэж баймааргүй юм. Өвддөг байсан зүрх минь цочирдохоо больчихож. Хүнээ байж байгаа юм уу гэж өөрөөсөө ч эмээх шиг.

Хэрвээ бид ханиад томууны улиралд энэ карантины үе шиг амны хаалт зүүж, дархлаагаа дэмжиж, ариун цэврээ сайн сахидаг байсан бол жилд уушгины хатгалгаагаар хэдэн зуун хүнээ алдахгүй байсан. Энэ бол дахиад л нөгөө хариуцлагагүй байдал. Сүржин нэртэй хүчирхэг вирусээс илүү хэдэн зуугаараа тархсан томуу, томуу төст өвчин биднийг нэг нэгээр нь авч одсоор л байна. Тиймээс хариуцлагатай байдлаа дээшлүүлж ирээгүй, ирчихсэн бүх л айдсаас хамтдаа сэргийлэх хэрэгтэй. Би “нас барлаа”-д дасмааргүй байна.

О.Ганжаргал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top