Хүн төрөлхтөн 2000 жилийн өмнөөс эхлэн хөзөртэй төстэй тоглоомоор нааддаг байсан гэх баримт бий. Эртний хятадын Тан гүрний үед өнөөгийн дүр төрхөө олжээ. Тан гүрнээс эхээ авсан хөзөрт наадгай Япон, Солонгос зэрэг дорнын орнуудад өөр хоорондоо адилгүй дүр төрхөөр түгэн дэлгэрсэн юм. Буурал Европ тивд дундад зуунаас өмнө хөзөрт наадгай байсан эсэх нь эргэлзээтэй. Учир нь археологийн малтлага болон бусад зүйлсээр батлагддаггүй юм. Харин дундад зууны эхэн үеэс Европ даяар тархжээ. Тухайн цаг үедээ Франц, Испани, Германд тоглодог байсан хөзөрт наадгай нь өнөөгийн бидний мэдэх хөзөртэй тун төстэй байсан юм. Яв, явсаар өнөө бидний тоглож буй хөзөр нь Испанийн каталон үндэстнүүдтэй холбогддог. Энэ цаг үе бол XIII зуун байсан юм. Одоо бидний өгүүлэх түүх бол хөзөр хэмээх тоглоомын “хатан” хөзөртэй хамаатай. Бидний мэддэг “хатан” хөзөр түүхийн чухам ямар дүрийг төлөөлсөн юм бол. Хамтдаа сонирхоцгооё
Гилийн хатан: Афин
Эртний грекийн домог зүйн гол төлөөлөл Афин нь гилийн хатны бэлгэдэл юм. Цэцэн мэргэн, шударга үнэний бурхан нь Афин билээ. Афин бол Зевсийн охин гэдэг утгаараа түүний үзлийг шууд үргэлжлүүлэх охин тэнгэр. Грекийн домгоор бол тэрбээр энэ хорвоод мэндлэхдээ л гартаа илд барьж, бамбай агсан төрсөн гэдэг. Эртний Грекийн домог зүйд Афин нь зарим талаараа Зевстэй эн зэрэгцдэг.
Эртний Грекийн нэрт зохиолч Гомерын найраглалуудад Афиныг дурдаагүй зүйл нэгээхэн ч үгүй. Түүний нэг нь Одиссей юм. Энэ домгоор бол Афин нь Одиссейн байнгын зөвлөх, сэтгэл санааг нь тайвшруулдаг нэгэн. Трой хотыг эзлэхэд мөн Афины оролцоо хамгийн их байсан. Түүнчлэн Афин нь дайны охин тэнгэр болохынхоо хувьд барууны улс гүрнүүд дайн тулаанд оролцохдоо түүний амьтны дүрслэл болох шар шувуу, могой зэргийг бамбай, хуяг дуулгатаа дүрсэлдэг байжээ. Сэргэн мандлын эрин цагт нэрт зураачид Афин охин тэнгэрийн дүрслэлийг гол болгож ирсэн байдаг. Трояны дайны домогт тэрбээр Грекчүүдэд тусалснаар дайнд ялалт байгуулсан гэж үздэг. Афин бол олимпын голлох 12 бурхны нэг юм. Эрдэм мэдлэгээс гадна урлаг, гар урлалын охин тэнгэр гэж хүндлэгддэг. Магадгүй цэцэн мэргэн гэх утгаараа орчин цагт шинжлэх ухааны олон байгууллагууд Афин охин тэнгэрт сүсэглэдэг байж мэдэх юм. Бурхдын бурхан Зевсийн хамгийн хайртай охин нь байсан Афин эцэгтэйгээ хамт бурхдын олон тулаанд хамт оролцож үлэмж биетнүүдийг ч даран сөнөөсөн байдаг. Афин нь өнөөгийн Грек улсын нийслэл хотыг авран хамгаалагч гэдгийн хувьд охин тэнгэрийнхээ нэрээр ийнхүү нэрлэгдсэн түүхтэй юм.
Бундын хатан: Жудит
Христийн хуучин гэрээний гол дүрүүдийн нэг Жудит нь хөзөрт наадгайн бундын хатан юм. Ялангуяа ортодокс урсгалын гол бэлгдэл шүтээнүүдийн нэг. Ихэнх талаараа Жудагийн эмэгтэй хувилбар гэж эрдэмтэд үздэг. Домогт өгүүлснээр Жудит нь Мераригийн охин. Еврейчүүдийн гол бэлгэдэл гэж үздэг Жудит нь ариун гэгээний бэлгэдэл. Тэр ч утгаараа уран зохиол, дүрслэх урлагт шингэсэн нь бий. Нэгэн цагт шашин шүтлэггүй байсан ч өөрийн үзэл бодолдоо үнэнч байснаараа мунхгуудад гэгээрлийн гэрэл түгээдэг байсан домогтой. Христийн шашны Жудитын судар нь бүх талаараа түүхэн шинж чанартай гэж ихэнх судлаачид үздэг. Жудит бол нэгэн цагт Вавилончуудыг захирч байсан II Небучаднезар хаан гэргий гэж үзэх судлаачид бий. Сүүлийн үед Жудит нь Йудейчүүдийн сүүчийн хатан хаан Саломе Александра байх өндөр магадлалтай гэх оно газар авчээ.
Түүхэн нөхцөл байдлаас нь харвал хуучин гэрээний хамгийн чухал дүр нь Жудит. Мэргэн ухаан, ариун санаагаараа мөнхөрсөн энэ дүр нь еврейчүүдийн өдөр тутмын амьдрал, цаашдын зам мөрт нь чухал байрыг эзэлдэг. Түүхэн гэхээсээ домог үлгэр мэт байдаг Жудитын тухай илүү дэлгэрэнгүй мэдээлэл одоохондоо алга.
Дөрвөлжингийн хатан: Рейчл
Мөн л библийн эмэгтэй дүрийн нэг хөзөрт мөнхрөхдөө дөрвөлжингийн хатан болжээ. Библийн тод дүрийн нэг Яковын хоёр эхнийн нэг нь Рейчл юм. Домогт дурдсанаар тэрбээр Йозеф болон Беньямин нарын эх гэдэг утгаараа бүх Израйлчуудын охин тэнгэр, эмэг эх гэж үзэж болох талтай. Түүний тухай Библи судрын “Эхлэл 29”-д тодорхой дурдсан нь бий. Номд дурдсанаар тэрээр Лабаны хоёр дахь хүүхэд бөгөөд шууд утгаараа нөхөр болох Яковын үеэл юм. Дүр дүрслэлийн хувьд түүнийг маш үзэсгэлэнтэй мэтээр Библид дүрсэлсэн нь бий.
Домогт өгүүлснээр тэрбээр хоёр дахь хүүхэд болох Беньяминийг төрүүлж байхдаа энджээ. Тиймээс хоёр дахь хүүхдийнх нь нэр Беньямин буюу “гашуудлын үр” гэсэн утгатай. Рейчлийг одоогийн Ефрат хотын Бетлхэм хавьцаа нутаглуулсан гэж домогт өгүүлжээ. Энэ утгаараа түүний бунхан нь Израйлчуудын ариун дээд шүтээнүүдийн нэг. Икрайлийн аялал жуулчлалын газрын мэдээллээр энэ газрыг зорих жуулчдын тоо жил бүр 10 мянгаас буудаггүй байна.
Цэцгийн хатан: Эмэгтэй хүн
Хөзөрт наадгайн цэцгийн хатан дүрслэл нь ямар нэгэн тухайлсан дүр гэхээс илүүтэй эмэгтэй хүнийг дүрсэлжээ. Тэр ч утгаараа латин хэлэнд цэцгийн хатныг “архил” буюу “хатан” гэж нэрлэдэг. Франц, Испани, Итали, Британид ч мөн адил цэцгийн хатан нь “хатан” юм. Зарим талаараа Франц улсад Мария Антуанетт гэж үзэх домогтой боловч түүхчид үүнийг бүрэн үгүйсгэдэг. Цэцгийн хатан тухайлсан дүргүй ч гэсэн цэцгийн хатанд зориулсан шүлэг бий. Британийн нэрт яруу найрагч Катерин Элвес Томас “Цэцгийн хатан” гэх шүлгээ 1782 онд зохиож байсан юм. Яруу найрагч дээрх шүлгээ Бохемийн хатан Элизабетад зориулсан гэлцдэг. Түүхэн талаас нь харах юм Бохемын хатан Элизабет Стьюарт нь нээрээ ч цэцгийн хатны дүрслэлд дуртай байжээ. Унтлага болон зочны өрөөндөө цэцгийн хатныг дүрсэлсэн байх нь элбэг.
Францын хөзөрт наадгайд цэцгийн хатан нь дээр өгүүлсэн “Жудит” гэж тооцогддог. Гэхдээ 17 дугаар зууны үед хэрэглэдэг байсан учраас энэ домог төдийлөн нийтэд тархаагүй юм.
Бидний өгүүлэх дараагийн дүрслэл бол хөзөрт наадгайн гол дүрслэлүүдийн нэг болох боол хөзөр юм. Боол хөзөр нь хатдуудыг бодвол түүхэн дүрүүд ихтэй гэдгээрээ онцлог.
Гилийн боол: Данийн Ольгер
Франкын домогт зохиолч Авткари Франкын зохиолд анхлан Данийн Ольгерыг дүрсэлсэн байдаг. Уг зохиолд аугаа “Шарль” хааны суут цэргийн жанжин гэж дүрсэлсэн байдаг. Цэргийн эрдэмд гаргуун энэ баатар Ломбардын хаан Десидериусын нуган хөвүүн аж. Шарль хаан Ломбардыг эзлэхэд бууж өгөхдөө хүү болох Ольгерыг захиж үлдээсэн гэх домогтой. Орчин цагийн Франц улс эмхлэгдэн байгуулагдахад Данийн Ольгерын үүрэг оролцоо асар их. Олон арван дайн тулаанд оролцохдоо нэг ч удаа шархдаж байгаагүй ажээ. Түүнчлэн цэргийн эрдэмт төгс учраас өрсөлдөгчийнхөө хийх нүүдлийг хэдэн нүүдлийн урдаас төсөөлж хардаг далд чадвартай ч байсан гэх домогтой. Француудын хувьд Данийн Ольгер нь “Артур” хаантай эн зэрэгцэнэ. Эдийн засаг улстөрийн асар их мэдлэгтэй байсан түүнийг Шарль хаан баруун гарын түшмэлийн сэнтийд залж олон чухал шийдвэрүүдээ түүнтэй зөвлөдөг байсан гэлцдэг.
Бундын боол: Ла Хире
Хөзөрт наадгайн бундын боол нь Францын цэргийн гарамгай жанжин Этьен де Вигнолс буюу Ла Хире юм. Тэрбээр францн Валуа болон Плантагени угсаа хооронд өрнөсөн 100 жилийн дайны үед VII Шарль хааны цэрэгт хүчин зүтгэдэг байжээ. Энэ нь Англи улс Францыг эзэлсэн цаг үетэй давхацдаг. Цэрэгт элссэнээсээ хойш гурван жилийн дараа Бойжийн тулаанд оролцож цэргийн эрдмээ гайхуулсанг гэдэг. Зарим домогт түүнийг Жанна Д Арктай ойр харилцаатай байсан гэдэг ч баттаж болоогүй. Цэргийн эрдэмд гаргуун байсныхаа ачаар төд удалгүй цэргийн жанжин болтлоо дэвшжээ. Шарль хаан түүний авьяасыг мялааж Монмирионы гүн болгож дэвшүүлсэн байна.
Англитай хийсэн дайны үеэр түүнийг хэдэн жил шоронд хорьсон ч удалгүй суллагдаж олон арван тулаанд амжилттай оролцсон байдаг. Тэрбээр 1443 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр Монтабанд үл мэдэгдэх шалтгааны улмаас тэнгэр болжээ.
Дөрвөлжингийн боол: Хектор
Эртий Грекийн домгийн дүрслэл болох Хектор нь хөзөрт наадгайн дөрвөлжингийн боол юм. Трой хотын гарамгай жанжин, хунтайж тэрээр Трой хотын дайнд байгуулсан домгоороо үүрд мөнхөрчээ. Домогт баатар Ахиллистэй хийсэн сүүлийн тулаанд тэрбээр амиа алдсан гэх домогтой. Трой хотын тулаанд Грекийн 31 мянган цэргийг ганцаараа устгасан ч гэж түүхэнд үлдсэн нь бий. Домогт дурдсанаар тэрбээр Приам хааны ууган хүү Трой хотыг үндэслэгч Дарданусын ач юм. Зарим судар бичигт түүнийг Аполло бурхны хүү ч гэж дурдсан нь бий.
Ромын эзэнт гүрний үед түүний домог газар авч уран барилгын чимэглэлд гол дүр гүйцэтгэх болжээ. Зарим талаар түүнийг бодит дүрслэл гэдэгт итгэдэг хүн байсан ч гэсэн оршоосон газар нь бүү хэл амьд байсныг нь гэрчлэх юу ч үгүй. Зөвхөн домог үлгэр, туульсын шинж чанартай зохиолуудад түүний дүр дүрслэл мөнхрөн үлдсэн байдаг.
Цэцгийн боол: Ланслот
Артур хааны домгийн гол баатруудын нэг Ланслот нь цэцгийн боол юм. Артур хааны үнэнч хамтрагч тэрээр сэлэм гаргууд эзэмшсэн учраас аюул учрах бүрд түүнийг хамгаалдаг байжээ. Артурын хаанчлалын үед дэгдсэн олон бослогуудыг зөвхөн тэр л дарж байлаа. Гарсан бослогуудаас хамгийн том нь болох Мордредийн иргэний дайныг ч түүний суу ухаанаар дарж байсан гэх түүхтэй. Түүний тухай Артур хааны домогт өгүүлэхээс гадна 12 дугаар зууны ш?д өөрийг нь гол дүрээ болгосон “Карлын аугаа баатар Ланслот” шүлэгт тэрээр анх удаагаа тусдаа мөнхөрсөн юм.
Артур хааны домогт Ланслотыг дүрслэхдээ Ирландын аман зохиолуудаас зээлдэж авсан байх магадлалтай гэж судлаачид үздэг. Тиймдээ ч Ирландууд Артур хааны зохиолоос Ланслотын дүрд дуртай байдаг нь үүнтэй холбоотой. Олон жил Артур хааны дэргэд шадарлаж явсан түүнийг олон нийт “Цагаан хөлөг баатар” гэж хүндэтгэх бөгөөд олон арван тулаанд түүний энэ нэр сөргөлдөгчдийнх нь зүрхийг үхүүлдэг байжээ. Тэрбээр хамгийн сүүлд Түргүүдтэй хийсэн тулаанд оролцож үхлийн шарх авсан гэж домоглодог билээ.
Сэтгэгдэл ( 0 )