ОЛОН ӨНГӨ: Тулаанд ялагдсан ч дайнд ялагдаж болохгүй

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 08

Дэлхийн өнцөг булан бүрд тархаж гурван сая гаруй хүн өвчлөөд буй коронавирусыг дотооддоо алдвал “Хэрхэн арга хэмжээ авах вэ” гэдэг сургалт өчигдөр Чингэлтэй дүүрэгт болж өнгөрлөө. Өглөө эрт бүгд ажилдаа яаран ийш тийшээ гүйлдэж, машинууд холхино. Замын хажууд зогсох цагдаагийн албан хаагч дээр ахимаг насны эмэгтэй ойртон очоод амьсгаадан цаг асуухад "20 минут дутуу байна. Та амьсгаагаа дараад аажуухан яв” гэв. Нөгөө эгч "Хоцорчихлоо гэж айлаа" гэхэд  "Таныг хоцорсон ч торгохгүй ээ, яараад хэрэггүй" гэх аж. Тэгтэл өнөөх эгч "Хоцорч торгуулахаасаа биш ээ. Залуу хүмүүст үлгэрлэж чадахгүй нь гэж айсан юм" гэсэн нь удтал бодогдов.

08 цаг 00 минут. Нэг л амар амгалан. Олон жилийн ачааллын дараа амарч уртаар амьсгаа авч байна уу даа гэмээр онгорхой цонхоор зөөлөн салхилна. УОК-оос "Хоолны мах, цайны сүүгүй болсон хэнд ч хүргээд өгнө. Дадлага сургуулилалт бүгдийнх хувьд анхных болохоор хэрэгтэй зүйл, тулгарсан асуудлаа хэлээрэй" гэж зөвлөв. ДЭМБ коронавирусний асуудлыг "дайн" гэж ойлгох ёстой гэсэн зөвлөмж өгсөн байдаг.

Бид эдийн засаг, гадаад харилцаа, аялал жуучлал, хар жагсаалт гэх мэт олон жижиг тулаанд ялагдсан байж болно. Гэхдээ "дайн"-тай нүүр тулахад бэлэн, нэгдмэл байдал минь хэвээр гэдгийг харуулсан хүмүүст, Засгийн газарт, яамдууддаа талархал илэрхийлмээр байна.

О.ГАНЖАРГАЛ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top