Жүжигчин Жонни Депп өвөрмөц айдастай аж. Түүнийг харахад ямар нэгэн зүйлээс айдаг гэж төсөөлөхөд бэрх. Гэвч Депп алиалагчдаас их айдаг гэнэ. Хүмүүст байдаг айдсуудын нэг төрөл болох уг айдсыг коулрофобия гэдэг.
Жонни Депп алиалагчдын будсан нүүр, инээмсэглэлийн цаана чөтгөр нуугдаж байдаг гэж үздэг аж.
Жүжигчин эр сүүлийн үед нам гүм амьдарч байгаа билээ. Экс эхнэр Эмбер Хердтэйгээ шүүхдэлцэж байгаа тэрбээр гэр бүлийн хүчирхийлэлд буруугүй гэдгээ нотлохоор хичээж буй. “Daily Mail”-д мэдээлснээр Эмбер Херд танилтайгаа хуйвалдан нөхөртөө зодуулсан гэх худал дуудлага өгөх, түүнийг зодож, янз бүрийн зүйлсээр цохиж жижиг гэмтэл учруулах зэргээр өөрөө гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байжээ. Гэвч салахдаа Жоннигоос их хэмжээний мөнгө нэхэмжилж, өөрийгөө гэр бүлийн хүчирхийллийн золиос болсон гэж зарласан билээ.
Жонни Деппийн өмгөөлөгч нар экс эхнэрийг нь худал хуйвалдаанд буруутгаж, эхнэрээ зоддоггүй байсан гэж батлахаар ажиллаж байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )