Өнөөдөр миний энэ хорвоод мэндэлсэн өдөр. Би 25 нас хүрч, эрийн цээнд хүрч байна. 25 нас надад онцгой. Учир нь миний аав, ээж хоёр яг над шиг 25 насандаа аав, ээж болж, би тэднийхээ ууган хүү болон мэндэлсэн юм.
Тиймээс энэ өдрийг “Миний онцгой дурсамжийн өдөр” болгон өөртөө сануулж, гэр бүлдээ хайр илгээхийг хүслээ.
Миний аав, ээж 1995 онд анх “аав, ээж” хэмээх эрхэм алдрыг хүртэж байжээ. Тухайн үед ээж, аав хоёр хоёулаа 25 настай байсан. Одоо тэр хоёр маань 50 нас хүржээ. Ийм болохоор би аав, ээждээ яг тэр залуухан 25 нас, яг тэр идэр сайхан цаг үе, яг дэр нандин дурсамжийг нь хэсэг хугацаанд ч болов дурсан санагдуулахыг хичээлээ. Хэдий эцэг, эх минь амьдралын олон даваа, гүвээг хамт туулж чадалгүй, тус тусын амьдралыг сонгосон ч тэр хоёрынхоо бие, сэтгэлийг холбон, ҮРГЭЛЖЛЭЛ нь болж яваагаа хүү нь эрхэм хувь тавилан гэж ухаарч явдаг. Хааяахан бяцхан гомдол, багахан гуниг тээж, цээж хөндүүрлэх өдрүүд амьдралд байдаг ч би та хоёрыгоо нэгтгэдэг нэгэн цул, залуу нас, хайр сэтгэл, цаг хугацааны гэрч нь гэж бодохоор хорвоогоос өөр ихийг хүсэхээ больдог. Тэгээд ч би та хоёрынхоо ууган хүү шүү дээ. Хүү нь ухаантай байх үүрэг хүлээсэн ууган хүүгийн ухамсраа тэлж, хоёр дүүгээ халуун хайраа зориулж өсгөх ёстой гэсэн үүргээ улам томруулж яваа. Миний том дүү одоо 23 настай, цагдаагийн алба хаагч. Бага дүү маань 12 настай, сайн сурагч, спортод авьяастай. Тулгийн чулуу шиг гурван хүү нь аав, ээжийгээ ачлах болно оо.
Байнга уулзаж, өдөр бүр ярьж, үргэлж дэргэд нь байж чаддаггүй ч та хоёр минь миний зүрх сэтгэлд хамгийн том орон зайг эзэлдэг шүү, аав аа, ээж ээ.
Хүү нь та хоёрынхоо хайртай 25 насан дээр ирлээ.
Та хоёртоо маш их хайртай Дүүрэн овогтой Мөнхбатын ууган хүү Тэнүүнээс.
Сэтгэгдэл ( 2 )
Мундаг дүү шүү гэр бүлд нь аз жаргал хүсье
Wooow Mundag hvv bna Uhaantai uhamsartai ta 3 etseg ehee hairlaj halamjilj asrah yalt ch vgvi vvregee ta 3 sain yvbal eej aaviin chini az jargal ter shvv dee