Б.Болороо ЧАДЛАА, хуулийнхан ҮНЭНД ГҮЙЦЭГДЛЭЭ

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 05 сарын 12

Олон нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолой болсон Б.Болороо гэх бүсгүйг таньж, мэддэг болоод олон жил болж байна. Сүүлийн нэг жилийн хугацаанд түүний зорьж тэмцсэн ганц хүсэл нь талийгаач нөхрийнхөө нэр төрийг сэргээх явдал байв.

Б.Болороо бүсгүйн нөхөр өнгөрсөн оны зургаадугаар сард ажлын байран дээрээ амиа алдаж, нөхрийнх нь илжирч муудсан цогцсыг 19 хоногийн дараа ажиллаж байсан газрынх нь лифтний хонгилоос олсон бөгөөд шүүх эмнэлгийн шинжилгээгээр архи хэтрүүлэн хэрэглэснээс болж, хонгил руу унаж, амиа алдсан гэх дүгнэлтийг гаргасан байдаг. 

Шүүх эмнэлгийн дүгнэлтийг эс хүлээн зөвшөөрсөн Б.Болороо нөхрийнхөө нэр төрийг сэргээх тэмцлийг эхлүүлсэн билээ.

Тухайн үед тэрбээр "Манай нөхрийг ажлын байран дээрээ архи ууж, түүнээсээ болж нас барсан гэж байгаа. Задлан шинжилгээний дүгнэлтээр нөхрийн минь согтолтын зэрэг 2.4 буюу өөрийгөө хянах чадваргүй болтлоо согтсон гэж гарсан. Би бол бусдын нөлөөтэй амиа алдсан гэж бодож байна" хэмээн ярилцлага өгч байв. 

Өнгөрсөн хугацаанд Б.Болороо хэд хэдэн удаа хэвлэлийн бага хурал хийсэн. Тэр ч битгий хэл, өвлийн хүйтэнд төв талбай дээр хүртэл суулт хийсэн. Талийгаач нөхрийнхөө үхлийн шалтгааныг үнэн, зөвөөр тодорхойлуулахын тулд төрийн гурван өндөрлөг болон цагдаа, хуулийн байгууллагын дарга нарт өргөдөл, гомдол хүртэл өгч байв. Түүнийг төв талбай дээр суулт хийж байхад нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх уулзаж, хэргийг нь дахин шалгах үүргийг хуулийн байгууллагад даалгасан байдаг. 

Хөгжлийн бэрхшээлтэй мянга, мянган иргэний төлөөлөл болсон Б.Болороо бүсгүйн талийгаач нөхрийнхөө нэр төрийг сэргээхийн төлөө тэмцсэн тэмцэл үр дүнгээ өгчээ. Болороо ялжээ. 

Тэр өчигдөр (2020.05.11) өөрийн цахим хуудаснаа "Шүүх эмнэлгийн дахин бүрэлдэхүүнтэй шинжээчдийн дүгнэлтээр алкохол хэрэглээгүй нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл 2.4 промилл хэмжээ нь согтолтын зэрэг биш тэр дор 19 хоног байж өмхийрч, муудсанаас бий болсон исэлтээс үүдсэн хэмжээ гэж гарсан. Мөн МХЕГ-аар дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулан дүгнэлт гаргахад миний хань БУРУУГҮЙ, КОМПАНИЙН 100 хувь  буруу гэж гарсан. Миний эцсийн, цор ганц хүсэл бол ханийнхаа нэрийг л цэвэрлэх байсан. Би зорилгодоо хүрсэн, гэхдээ өөрийн сайндаа биш ТА БҮГДИЙН ДЭМЖЛЭГЭЭР.  Бид ямар ч зүйлд нэгдэж чадвал ялж болдог юм байна, ҮНЭН илэрдэг юм байна шүү. Эхнээсээ намайг дэмжиж, урам өгсөн, зоригжуулсан, чи ганцаараа биш шүү гэж урагшлах итгэл хайрлаж байсан, хайрлаж байгаа ТА БҮХЭНДЭЭ БАЯРЛАЛАА. Худал хуурмаг зүйлтэй эвлэрээд сууж чадахгүй байгааг минь хараад хүсэл, санааг минь ойлгож бүх зүйлд минь хамт байж тэмцсэн ЭЭЖДЭЭ онцгойлон БАЯРЛАЛАА. Тун удахгүй хавтаст хэрэгтэйгээ танилцсаныхаа дараа та бүхэнд дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх болно оо. БИЕ НЬ ЭНЭ ОРЧЛОНД БАЙХГҮЙ БОЛЛОО Ч ҮР НЬ ҮЛДСЭН ХОРВООД НЭР НЬ ЦЭВЭР ЯВАГ ЭЭ" гэж сэтгэгдлээ хуваалцав. 

Тэр чадлаа. Түүний тэмцэл үр дүнгээ өгсөн гэхээсээ илүүтэй хууль, хяналтынхан үнэнд гүйцэгдлээ. Энэхүү үйл явдлаас хуулийнхан хэргийг хэрэг биш болгодог, нэг талд үйлчилдэг байж болзошгүй дүр зургийг олж харлаа. Эс бөгөөс хөгжлийн бэрхшээлтэй Б.Болороо бүсгүйг бүтэн жил бие, сэтгэлийн зовлонд унагаж, нөхрийг нь архи ууснаас болж лифтний хонгил руу унаж амиа алдсан гэх шүүх эмнэлгийн анхны дүгнэлт, хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үр дүнгүй үйл явцын цаад шалтгааныг хэрхэн тайлбарлах вэ. Энд хэн хариулж, хэн хариуцлага хүлээх вэ!!!  

Сэтгэгдэл ( 27 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bat(202.9.46.207) 2020 оны 06 сарын 07

Bolor oo chi yallaa vnenii toloo temtssen chamd bayar hvrgie hudalhuurmagiig ilchilsendbayarlalaa

0  |  0
Болор(77.150.245.7) 2020 оны 05 сарын 13

Монголын хууль шүүхийхэн үнэн бүтэхгүй ээ бузрын хуульчдаа бүгдийг солиочээ

0  |  0
Pna d(24.19.4.149) 2020 оны 05 сарын 13

Pna d. Yas undulzunu gej yadgiin muu ork mini. Bitgii niigmiig buzarlaj amid jorlon bolj yavaad bai. Cham shig hun hognuud daanch uhej dald orohgii uim. Boloroo chinii hajuud jinhene hun uimaa.

1  |  0
Pna d(24.19.4.149) 2020 оны 05 сарын 12

Pna d. Yas undulzunu gej yadgiin muu ork mini. Bitgii niigmiig buzarlaj amid jorlon bolj yavaad bai. Cham shig hun hognuud daanch uhej dald orohgii uim. Boloroo chinii hajuud jinhene hun uimaa.

1  |  0
Pna d(24.19.4.149) 2020 оны 05 сарын 12

Pna d. Yas undulzunu gej yadgiin muu ork mini. Bitgii niigmiig buzarlaj amid jorlon bolj yavaad bai. Cham shig hun hognuud daanch uhej dald orohgii uim. Boloroo chinii hajuud jinhene hun uimaa.

0  |  0
Bud (24.19.4.149) 2020 оны 05 сарын 12

Boloroog. Ih hurald devshuulie!

0  |  0
Рпа(202.126.89.200) 2020 оны 05 сарын 14

Энэ ядаргаатай хуухэн одоо больдоггуй юмуу Нэг л бусдаар еревдуулэх гээд ядчих юм Тийм л сайн юм бол битгий ясыг нь енделзуулээд бай

1  |  9
Ovun(202.9.46.164) 2020 оны 05 сарын 12

Boloroo eej 2d bayar hvrgie shudarga vnenii duu hooloi bolj niigmiin hudal huurmagiig huutatajchadlaa

2  |  0
г(103.26.195.198) 2020 оны 05 сарын 12

энэ зиндаа.мн дандаа нэг талд орсон юм бичих юмаа. тэнцвэртэй мэдээлэл гэж мэдэх үү?

1  |  1
Unshigch(31.164.60.21) 2020 оны 05 сарын 12

Bayan targan huvalzuudad byalduuchlan yilchilj, jiriin ardiig yzen yadagch shyyh emneleg, huuliin hulgaich huvalzuud ichij yheesei

2  |  0
Unshigch(31.164.60.21) 2020 оны 05 сарын 12

Bayan targan huvalzuudad byalduuchlan yilchilj, jiriin ardiig yzen yadagch shyyh emneleg, huuliin hulgaich huvalzuud ichij yheesei

1  |  0
Гэрийн эзэгтэй(103.57.93.209) 2020 оны 05 сарын 13

Баяр хүргэе. Сайн нөхрийн ухаантай хань. Худал хуурмаг хол явдагдаггүй үнэнд гүйцэгддэг. Үнэний төлөө тэмцсэн тэмцэл чинь олон хүнд урам зориг өгч байгаа.

3  |  0
Irgen(194.230.155.132) 2020 оны 05 сарын 12

Shyyhiinhen toriinhonii ene hural huurmag asuudaltai hatuu temzeh estoi shuvtan huialdaan luivar tai arai dendyy orgoson tangarag hamaagui tanil talaar shiiddeg bolood baigaagiin gai

0  |  0
Зочин(66.181.165.211) 2020 оны 05 сарын 12

Сайн охин байна мундаг юм илчилжээ. Амжилт хүсье

2  |  0
Гаагий(203.91.115.50) 2020 оны 05 сарын 12

Мундаг хань мундаг ээж, үнэн ялдаг гэж энэ дээ. Баяр хүргье........\n\n

4  |  1
Иргэн(66.181.161.110) 2020 оны 05 сарын 12

Ажлаа хийлгэж ашиг олж байгаад алж хаячихаад лифтэндээ 20 хонуулчихдаг \nАвлигадаж байгаад архичин гэсэн шийдвэр гаргуулдаг \nХишиг Арвин гэж

1  |  0
жэ(103.11.192.34) 2020 оны 05 сарын 13

хөгжлийн бэрхшээлтэй гэхээр энэний зөв байх ёстой юм уу?

3  |  7
эгэл(64.119.22.252) 2020 оны 05 сарын 12

Буруу дүгнэлт гаргасан буюу Хишиг арвингаас хахууль авсан байх магадлалтай шүүх эмнэлгийн эмч нарыг хариуцлага хүлээлгэ. Иргэний нийгмийн байгууллага шүүхэд гомдол гаргах ёстой

6  |  1
shuuh bolio(64.119.26.133) 2020 оны 05 сарын 12

ene shuuh shinjilgeenii baiguulaga yag esregeer n gargadag baiguulag bolj ee

2  |  0
анж(103.11.192.34) 2020 оны 05 сарын 12

ямар юмны мундаг байхав дээ. оркууд тэнэгтэх юмаа

3  |  4
иргэн(203.98.77.101) 2020 оны 05 сарын 12

мундаг байнаа, буруу дүгнэлт гаргасан шинжээчдийг одоо яах нь сонин бөайна

3  |  2
Zigeer orhij bolohgu(172.58.231.211) 2020 оны 05 сарын 12

Tegeed shinjeechdiin buruu dugnelt ogson humuusee odoo shiitgeech! Tegej bj asuudliig undseer ni shiidne! Shuuh emnelegiin emchiig shuuh yostoi! Ingeed zugeer orhij bolohgui!

3  |  0
Иргэн(66.181.161.110) 2020 оны 05 сарын 12

Хишиг Арвин гэж адгийн арчаагуй гарууд шив. \nУучлаарай гээд 100 саяыг сарвайчих чадал алга уу Тулгат гишуун ээ

1  |  0
Иргэн(66.181.161.110) 2020 оны 05 сарын 12

Хишиг Арвин гэж адгийн арчаагуй гарууд шив. \nУучлаарай гээд 100 саяыг сарвайчих чадал алга уу Тулгат гишуун ээ

3  |  1
Иргэн(66.181.161.110) 2020 оны 05 сарын 12

Хишиг Арвин гэж адгийн арчаагуй гарууд шив дээ. \nУучлаарай гээд 100 н саяыг сарвайчих чадал алга уу Тулгат новш оо

0  |  0
Зочин(150.129.142.4) 2020 оны 05 сарын 12

За чи бол энэ эмэгтэй маш зов тэмцсэн ард тумэн зов юманд дуртай аргагуй унэн яллаа амжилт хусье залуу хун зоригтой зорилготой байгаарай чи яллаа чадлаа шуу

5  |  3
шш(103.26.195.198) 2020 оны 05 сарын 12

заавал гадны нөлөөтэй болгох гээд улайрчих юмаа. Камер байгаа биз дээ? Согтуу нөхөр лифт рүүү унасан гээ биз дээ

3  |  6
Top