Энэтхэг рүү энэ сарын 18-нд ТУСГАЙ НИСЛЭГ үйлдэхээр боллоо

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 12

Өнөөдрийн байдлаар дэлхийн 46 улсаас 10,836 иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргаад байна. Хүсэлт ирүүлсэн иргэдийн хүсэлтийг бүсчлэн гаргаад, ойрын хугацаанд Турк, Энэтхэг улсаас иргэдээ татан авахаар төлөвлөж байгаа талаар Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Энэтхэг улс руу тусгай үүргийн нислэг хийж, иргэдээ татахаар болсон. Тавдугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар- Шинэ Дели нислэг үйлдэнэ. Зай хол учир тавдугаар сарын 19-нд Улаанбаатарт ирэх байх гэж төлөвлөж байна. Яг одоогийн байдлаар Энэтхэг улс дахь Элчин сайдын яамныхан тусгай үүргийн нислэгээр ирэх иргэдийн бүртгэлийг баталгаажуулж байгаа" гэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top