“Лантуун дохио” төрийн бус байгууллагаас "Лантуухүүгийн богц 2020" зорилтот аяны давлагаа өнгөрсөн долоо хоногт өрнүүлсэн билээ.
Ард иргэд, аж ахуйн нэгжийн хандивласан эд зүйлс, хүнсний бүтээгдэхүүнийг нийслэлийн есөн дүүргийн эмзэг бүлгийн гэр хороололд амьдардаг, олон хүүхэдтэй айл өрхөд тараасан юм. Аяны хүрээнд 70 нэр төрлийн 89495 ширхэг хүнс, хичээлийн хэрэглэл, ахуйн хэрэглэл, тоглоом, хуучин хувцасны хандивыг хүлээн авчээ. Монголчууд нэгдэж чаддаг гэдгийг харуулж, нийт 2169 өрх айлд 150 машинаар үйлчилж хүнсийг түгээсэн. Айл өрх бүрд таван хүүхэд бий гэж үзвэл 10845 хүүхдэд тусламжийн хүнс очсон байна.
Хандивын аяныг зохион байгуулан ажиллаж буй ажилтан айл өрхүүдэд архидалт маш их байна. Хүүхдүүд гэр бүлийн хүчирхийлэлд өртөх магадлал тэр чинээгээрээ өсөж байгаад сэтгэл эмзэглэж байна гэдгээ илэрхийлсэн юм. Саяхан Засгийн газраас цар тахлын хүрээнд амьжиргааг дэмжих бодлогоор сар бүр олгодог хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлсэн. Үүнтэй холбогдуулж ухвар мөчид эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ мөнгөөр архидан согтуурах явдал газар авчээ. Мэдээж үр хүүхдийнхээ төлөө үнэн халуун сэтгэлээ дэвсэн, өглөө үдэшгүй ажиллах гэр бүл олон. Сайны хажуугаар саар гэгчээр орон гэртээ архидан согтуурч буй айлуудтай олон таарснаа халаглан ярьсан нь ихийг бодогдуулав.
Хүүхдийнхээ ирээдүйн боловсролд хөрөнгө оруулж хадгаламж нээх, эсвэл сургалт дамжаанд явуулж оюун ухаан, авьяас чадварыг нь хөгжүүлэх, амттай амин дэмтэй хоол тэжээлээр хангах, мөр бүтэн гэдэс цатгалан яваасай гэсэндээ гялайлгасан хэдэн төгрөгийг нь ийнхүү согтууруулах ундаанд зориулж байгаа нь харамсалтай. “Лантуун дохио” төрийн бус байгууллага шиг тэдний хүүхдүүдэд санаа тавин хоолыг нь аманд нь хийх шахам хүргэж өгдөг сайхан сэтгэлтнүүд хэд бол. Хавтгайрсан халамж бэлэнчлэх сэтгэлгээг төрүүлж, хайхраагүй иргэд хар усанд живж байгаа нь хэний буруу вэ.
Сэтгэгдэл ( 5 )
Төр засаг Хүүдхдүүдийг ялгаж харьцахаа болиочээ. Ижилхэн юугаа ч мэдэхгүй хүүхдүүдээр тоглож шоу хийж улстөржих хэрэггүй. НДаатгалаас тэжээгчээ алдсан хүүхдүүдэд 100000 төгрөг өгөөгүй байж ингэж худлаа мэдээлэл хийж ард иргэдийг хуурахаа болиоч. Хүүхдийн эрхийг ноцтой зөрчиж байна.
Хүүхдүүдээ аав дээр нь орхиод ядчихсан ээж хүүхдүүдийнхээ мөнгөөр бас л ийм байдалтай амьдарлаа залгулж байгаа шүү . Тиймээс хүүхэд бүрт данс нээж 18 нас хүрэхэд нь өөрөө хэрэглэх боломжийг нээх хэрэгтэй .
Шууд хүнсний бүтээгдэхүүн өгөөч.
Ug ugshil ni hog bol hog shu de. Yaj ch tordoj demjeed nemergui.
ХҮҮХДИЙН МӨНГИЙГ ХҮҮХЭД БҮРД НЬ 18 НАС ХҮРТЭЛ ГЭСЭН ДАНС НЭЭЖ ТЭР ДАНСАНД НЬ ХИЙЖ БАЙХ ХЭРЭГТЭЙ.