Хилийн 0253 дугаар ангийн өргөтгөлийн шав тавих ёслол боллоо

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 15

Өнөөдрийн билэгт сайн өдөр Хилийн 0253 дугаар ангийн өргөтгөлийн шав тавих ёслол боллоо.

Тус өргөтгөлийг 0253 дугаар ангийн дэргэд барих бөгөөд шав тавих ёслолд Хил хамгаалах ерөнхий газрын Ар талын хангалт, зэвсэглэл, инженер техник эрхэлсэн дэд дарга, бригадын генерал Х.Лхагвасүрэн, Хилийн 0253 дугаар ангийн захирагч, хурандаа Б.Ловуу-Игнэн, Хилийн 0119 дүгээр ангийн захирагч хурандаа Г.Алтангэрэл болон Хил хамгаалах ерөнхий газрын бие бүрэлдэхүүн оролцлоо

Захиалагч байгууллага нь хөрөнгө оруулалт, барилга захиалагчийн албаны газар бол гүйцэтгэгчээр Хилийн 0119 дүгээр анги ажиллаж байгаа бөгөөд энэ есдүгээр сарын 15 гэхэд дуусгах төлөвлөгөөтэй байгаа ажээ.

Хилийн Бригадын генерал Х.Лхагвасүрэн “Энэхүү өргөтгөлийг барьснаар олон асуудлыг шийднэ. Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга, Хилийн 0253 дугаар ангийн албан хаагчдын зоогийн газар, ажилчдын бие бялдраа хөгжүүлэх танхим зэрэг олон зориулалтаар ашиглах юм.” гэсэн бол Хилийн 0119 дүгээр ангийн захирагчийн орлогч, ерөнхий менежер, ахмад Х.Хассуурь “Өргөтгөлийн барилга нь хоёр давхар бөгөөд 30, 17-ийн харьцаатай байна. Төмөр бетонон цутгамал, карказан хийцтэй. Барилгын ажилд 80-90 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллана. Өнөөдрөөс эхлээд барилгын ажил эхлэх бөгөөд товлосон хугацаанд бүрэн хүлээлгэж өгнө” гэдгээ мэдэгдлээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top