Олон улсын гэр бүлийн өдрийн мэнд хүргэе

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 15

“Олон улсын гэр бүлийн өдөр”-ийг жил бүрийн 5 дугаар сарын 15-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэрийг НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас 1993 онд гаргасан бол манай улс 2003 онд  “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулиар шийдвэрлэсэн билээ.

Энэ жил дэлхий нийтээрээ COVID 19 цар тахлын түгшүүрт үеийн хямралд өртөж, хөл хорио тогтоосноор нийгмийн стрессийг үүсгэж, үр дагавар нь гэр бүлд харилцааны бухимдал, зөрчил, хүчирхийлэл, ахуйн хүрээний архидалт, хүүхдийн боловсролын алдагдлын хэлбэрээр илэрч, эрүүл мэнд, сэтгэл зүй, эдийн засгийн хор хөнөөлийг дагуулж байгааг сануулж, гэр бүлээрээ эрсдэл багатай даван туулахыг уриалж байна.

Эмзэг өртөмтгий гэр бүлийг хамгаалах, ахмад настан, эмэгтэйчүүд, хүүхдийн хамгааллын асуудалд анхаарал хандуулж, онцгой байдлын үеийн гэр бүлд үзүүлэх нийгмийн суурь үйлчилгээнүүдийн бэлэн байдлыг хангах, гэр бүлийн хамгааллын арга хэмжээ авах, хүүхдээ хөгжүүлэх, теле хичээлд хамтдаа суралцах, ДЭМБ, ЭМЯ-аас хүн амын эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх зөвлөгөөг бүх нийтээрээ даган мөрдөх, халуун ам бүлээрээ хамтдаа өнгөрөөж байгаа цаг мөч болгоныг эерэг уур амьсгалтай, нэгнээ дэмжсэн, хүүхэд хөгшдөө асарч хамгаалсан, аз жаргалаа хамтдаа бүтээсэн амьдралынхаа хамгийн дурсгалтай мөч болгоцгооё.

Монгол Улсын 898 мянган өрх, гэр бүлийн нийт гишүүддээ Олон улсын гэр бүлийн өдрийн мэндийг хүргэж, айл бүрт хүүхдийн инээд хөөр бялхаж, аз жаргалаар дүүрэн байхыг хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top