“Эй Жи энд Би” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн засаг дарга, Нийслэлийн Газар Зохион байгуулалтын албанд холбогдох Хавдар судлалын үндэсний төвийн зүүн талын орц, гарцыг гаргах, чөлөөтэй болгох үндэслэлээр Хавдар судлалын үндэсний төвийн зүүн талын барилгыг албадан буулгах тухай захиргааны хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцлээ. Нийслэлийн Засаг даргын зүгээс Хавдар судлалын үндэсний төвийн зүүн талын орц, гарцыг гаргах, чөлөөтэй болгох үндэслэлээр Хавдар судлалын үндэсний төвийн зүүн талын барилгыг албадан буулгах тухай Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн А/626-р захирамж болон 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/568 дугаар мэдэгдэл тус тус гаргасан байна. Уг захиргааны актуудыг нэхэмжлэгч “Эй Жи энд Би” ХХК эс зөвшөөрөн шүүхэд нэхэмжлэл гаргаж, барилгыг албадан буулгах ажиллагааг түдгэлзүүлэх тухай хүсэлт гаргасан юм. Шүүхээс нотлох баримтад тулгуурлан нийтийн эрх ашиг, нийтийн эрүүл мэндэд илт хохирол учруулахаар байна гэсэн үндэслэлээр барилгыг албадан буулгах ажиллагааг түдгэлзүүлэх нэхэмжлэгчийн хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. Дашрамд дурдахад, Шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан албадан буулгах ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтийг урьдчилсан хэлэлцүүлгийг хуралдаанаар хэлэлцэхээсээ өмнө /2020.05.15/шүүгч газар дээр нь очиж бодит байдалтай танилцсан. Уг үзлэгийн дараа шүүх урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаар албадан буулгах Засаг даргын үйл ажиллагааг түдгэлзүүлэх нэхэмжлэгчийн хүсэлтийг хэлэлцэж бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн болно. Иймд олон нийтийн сүлжээ, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр шүүх албадан буулгах ажиллагааг зогсоосон, шүүх албадан буулгах ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтийг шийдвэрлэснийхээ дараа үзлэг хийж бодит байдалтай танилцсан гэх зэрэг мэдээлэл нь үндэслэлгүй юм.
Эх сурвалж: Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
Сэтгэгдэл ( 2 )
shyyhiin zov odoo niitiin ezemshil tav tuhgui ayultai yzemj muutai byhniig shiidverleh estoi
нэг муу компани уу УБ хотын иргэд үү