“Эх орны манаа” яруу найргийн наадам боллоо

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 18

Хил хамгаалах ерөнхий газраас  эрхлэн гаргадаг “Эх Орны Манаа” сонины 80 жилийн ойн нэрэмжит яруу найргийн наадам энэ сарын 11-нд амжилттай зохион байгуулагдан дууслаа.

Тус наадамд хил хамгаалах албанд ажиллаж, амьдардаг хилчин дайчид, ажилтан албан хаагчид, гавьяаныхаа амралтад сууж буй ахмад хилчид оролцсон бөгөөд нийт 262 шүлэг ирж, хоёрдугаар шатанд 30 шүлэг тунаж үлдсэн юм.

Түүнээс тунаж үлдсэн 10-н шүлгээс шүүгчид эцсийн шалгаруулалтыг онлайнаар шууд явуулж Тэргүүн, дэд, гуравдугаар байрын эздийг тодруулав. Тэргүүн байрыг Хилийн ... дүгээр ангийн хилийн ... дугаар салбарын дарга, хошууч Д.Чинбат, дэд байрыг Хилийн ... дүгээр ангийн хилийн ... дугаар салбарын харуулын дарга, ахлагч З.Гэрэлт-Од, тусгай байрыг Хилийн ... дугаар ангийн Захирагчийн орлогч, Сэтгэлзүй, Мэдээлэл, Соёл, Сурталчилгааны албаны дарга, хэвлэлийн төлөөлөгч, ахмад Б.Баярбаатар, мөн тусгай байрыг Хилийн ... дугаар анги, Сэтгэлзүй, Мэдээлэл, Соёл, Сурталчилгааны албаны хөгжимчин, дэд ахлагч Н.Наранчимэг нар тус тус шалгарч, ивээн тэтгэгчдийн шагналыг хүртлээ.

Наадмын шүүгчээр Өдрийн сонины албаны дарга,“Болор Цом”-ын эзэн яруу найрагч Норовын Гантулга, Хилийн цэргийн чуулгын Удирдаач, Соёлын тэргүүний ажилтан, Хөгжмийн зохиолч, дэд хурандаа Уртнасангийн Пүрэвсүрэн, Хас Сошиал Медиа группийн “Тоймч”, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан, сэтгүүлч Санжаадоржийн Батгүр нар ажиллаа.

Сүүлийн шатанд шалгарсан 10 яруу найрагчид өөрийн бүтээлээ алба хааж буй Хилийн ... дугаар ангиасаа шууд уншиж оролцсон билээ. Ингээд “Эх Орны Манаа” сонины 80 жилийн ойд зориулсан онлайн яруу найргийн наадмын бичлэгийг бүрэн эхээр нь хүргэж байна

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top