БЗД-ийн Засаг даргын Тамгын газарт олон улсын стандартыг нэвтрүүлнэ

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 18

Баянзүрх дүүргийн Засаг даргын санаачилгаар төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах чиглэлээр Засаг даргын Тамгын газарт ISO 9001:2015 олон улсын стандартыг нэвтрүүлэхээр болсон билээ.

Тодруулбал, ISO 9001:2015 гэрчилгээг авах үйл ажиллагаанд арга зүйн зөвлөх үйлчилгээний гэрээний дагуу Полиси төвийн багш Г.Эрдэнэгэрэл өнөөдөр эхний сургалтыг орсон юм.

Ийнхүү дүүргийн Засаг даргын Тамгын газар нь төрийн үйлчилгээний чанарыг олон улсын стандартад нийцүүлж нутагшуулсан нийслэлийн нутгийн захиргааны анхны байгууллага болох зорилт тавин ажиллаж байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.179.27.55) 2020 оны 05 сарын 25

Монсерт гэж гэрчилгээ зардаг компани байдаг, тэднийхээс худалдан авалт хийх үү ккк

0  |  0
Su ah(202.179.24.13) 2020 оны 05 сарын 19

Дүүрэг гэж ямар ч ажил хийдэггүй том бүтэц байх шаардлагагүй. Хороод ажиллахад л хотын амьдрал цэгцрээд явчихна.

0  |  0
Top