Саяхан Zindaa.mn сайт уншигчид болон пэйжийнхээ дагагчдын дунд “Хөл хорионы дараа та хаашаа аялахыг хүсэж байна вэ” гэсэн санал асуулга явуулсан юм. Тэнд оролцсон хүмүүсийн дийлэнх буюу 77 хувь нь “Дотооддоо буюу зөвхөн Монголдоо” аялах сонголтыг дэмжиж санал өгсөн байв. Магадгүй коронавирус эхлээгүй, энэ дэлхийн хаашаа ч нисээд хүрчихэж болох эрх чөлөөтэй өдрүүд байсан бол дотоод биш гадаадыг гэх нь илүү ч байсан юм билүү.
Дэлхий нийтээрээ гэртээ түгжигдсэн хөл хорионы өдрүүд биднийг бие, сэтгэлээ сонсоход сургаж байна. Эх орноо, эх дэлхийгээ хайрлах нүдийг маань нээж байна. Эх орон шиг, эх нутаг шиг хамгийн дулаахан гэр үгүй болохыг хорвоо өөрөө сэтгэл дотор зурсаар л байна. Өглөө сэрээд сэтгэл түгшин сонсдог Эрүүл мэндийн яамны мэдээллийн цаг, үүрэгт нислэгээр гэртээ харихыг өдөр, шөнөгүй хүлээсэн өдрүүд... Ийм “этгээд” амьдралыг хэзээ ч бид хүсэж байгаагүй ч энэ элдэвтэй “сахилга бат” нэг талаараа таалагдаж байгаа.
Зөөвөрлөгдөн ирсэн тохиолдлуудаа хуруу даран эмчилж, дотооддоо тараахгүй, гадаадад гаргаахгүй байсаар, “корона”-г ялж, тэгснийхээ дараа бүгд Монголдоо үлдэж, тал нутгаараа аялж, тааваараа жаргах өдрүүд ирж л таарна.
Хөл хориулсан, хүний нутагт түгжигдсэн монголчууд минь нутагтаа ирж, гэртээ эрхэлж, хүн бүр хүч, сэтгэлээ өгч өөд нь татах учиртай Монголдоо л үлдээрэй. Монголдоо л аялаарай, Монголдоо л эрхлээрэй.
Сэтгэгдэл ( 10 )
монгол залуучууд дэлхийгээр тэнэхийн оронд монголын улс төр нийгмийн амьдралд хүчтэй оролцож санал өгч дээр суугаа олигархи дээрэмчдийг зайлуулах чадвартай байх хэрэгтэй. Монголдоо бизнесс хөгжүүлж мөнгө босгож сурмаар байна. Тэгвэл гадаад явах шаардлагагүй болно. Бас залуучуудыг толгойг нь угааж гадаадад хар ажилд явуулчаад араар нь хэдэн хөгшид хүүхдүүдийг хуурч сонгууль хийж амташсан эрин үе нь намбарын энхбаярын үеэс эхлэлтэй шүү. Чоно борооноор гэгч л 30 жилийг үдлээ дээ.
Мөнгө хайж дэохийгээр нэг тэнүүчлэх хэрэг юун. Монголдоо үйлдвэрлэл явуулахаар сэтгэ, бод, эхэл, бүү бэлэнчил, бүү залхуур залуу үе минь.
ХОГОО Л БИТГИЙ ХАЯАРАЙДАА,
Setgel hudulgum niitlel bn gehdee bugd Mongoldoo suugaad bval yaj ursee surguulid surgaj tulburiig ni tultuh bilee. Durtaidaa gadnii orond hel medehgui zovj, hunii humuustei suuj hel soyoliig ni medej oilgoh gej yavdag yum shig amniihaa zorgoor bichij yari. \nMgl hunteigee suuj lapsha gaa huvaaj suuh saihan ch arhidaad esvel avgai erguuleed yavaad ugdug uruvguruudiig hedii boltol zasrahiig ni huleeh bilee bid nar 100 naslahguish dee
Монголдоо үлдэж, тал нутгаараа аялж, тааваараа жаргах өдрүүдээрээ эх орноо өчүүхэн ч болов хайрлаж хогоо хаа явсан газартаа битгий үлдээгээрэй дээ ГУЙЯ!!!!!
монголдоо хониныхоо гэдэсийг чанаад цусан хуушуур хийгээд толгой шийрээ хуйхлаад идэж байсан цагт евчин тусахгуй шуу харин тэр гоймон кимчи тахиа бургер еер юу юу ч билээ хавч хорхой мэдэхгуй юм даа энэ дэлхийн хумуус юу эсэхийг иддэг юм бэ бурхан минь
dotoodoo xurungu oryylalt xiixn xamagin zvw shvv dee daanch darga nar exner xvvxdee awaadgadaad yawnaa xarjil bgaarai xaana vne xiyamdral bn tend darga narin exnervvd yawaj bdag gesen
баярлалаа, гоё нийтлэл байна
Монгол орон гайхалтай.
зөв