472 бие даагч хөрөнгө орлогын мэдүүлгээ баталгаажуулжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 19

Авлигатай тэмцэх газраас нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг цахимаар авч байгаа.

Өнөөдрийн /2020.05.19/ 15:00 цагийн байдлаар нийт 695 нэр дэвшигч цахим эрх үүсгэснээс 472 нь баталгаажуулаад байгаа аж. Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг тавдугаар сарын 19-20-нд шилжих шөнийн 00.00 цагт дуусгавар болгож цахим систем автоматаар хаагдах аж.Хуулийн хугацаанд амжиж хөрөнгө орлогын мэдүүлгээ өгөхгүй бол нэр дэвших боломжгүй болох эрсдэлтэй.  

Учир нь УИХ-ын сонгуульд бие дааж өрсөлдөх хүсэлтээ өгсөн иргэд энэ сарын 21-ний дотор 12 төрлийн баримт бичгийг СЕХ-нд бүрдүүлж өгөх учиртай. Тэдгээр баримт бичгүүдэд хөрөнгө орлогын мэдүүлэг ч багтаж байгаа билээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top