Халдварын үед өндөр ачаалалтай ажиллаж буй төрийн албан хаагчдыг орон сууцжуулна

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 20

Засгийн газрын хуралдаан өнөөдөр 08:00 цагт эхэлсэн. Хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.‬

Хуралдааны явцад гарч буй шийдвэрийн талаарх мэдээллийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг цахим хуудсаараа дамжуулан өглөө.  

Тэрбээр "‪Халдварын үед өндөр ачаалалтай ажиллаж буй төрийн үйлчилгээний, тусгай албан хаагчдыг орон сууцжуулна. Түрээслээд, өмчлөх нөхцөлөөр 1300-1500 өрх бэлэн орон сууцанд хамрагдана" гэжээ.‬

Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар короновирусний олон улсын болон дотоодын нөхцөл байдал, чартер нислэгүүдийн талаар үргэлжлүүлэн хэлэлцэж байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top