ОЛОН ӨНГӨ: “Айдасгүй” инээмсэглэл

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 21

Цаг минутаар өдөр уртасч, өнгийн цэцэгс урьдын л адил цомирлогоо дэлгэж, зүйлийн шувууд өнөөх л янзаараа жиргэсээр хүсэн хүлээсэн зуны улирал ирлээ. Харамсалтай нь, энэ удаагийн зун хүссэн шиг минь байхгүй нь бололтой. Учир нь дэлхий нийтийг хамарсан цар тахал гарч, элгэн садан минь эрвийх дэрвийхээрээ хичээж дотооддоо алдсангүй. Гэсэн хэдий боловч хаалган дээр ирчихсэн байгаа аймшиг гудамжны булан тойрох болоогүй л байна.

Уг нь бол өдийд эхнэр маань “Эх үрсийн өдөр”-өөр охидоо хэрхэн гоёх, өөрөө юу өмсөх, хаагуур зугаалж, хаана зураг даруулах, цалин маань ахиу буувал ойрхон салхинд гарах тухай надтай ярилцаж байдаг өдрүүд билээ л. Хөнөөлт өвчин хаалганы гадаа отож байгаа ч хайртай охидоо огтын айдасгүйгээр инээлгэх л болно. Яагаад гэвэл аав нь хайртай охидынхоо хувьд баатар нь шүү дээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top