Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо буюу Орбитод үйлдвэрийн байр шатаж, их хэмжээний гал гарлаа.
Гал гарсан хэсэг Шатахуун түгээх станцтай ойр байрлалтай байгаа нь эрсдэл дагуулж байна.
Галын талаар Онцгой байдлын ерөнхий газраас "Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо "Оньдилт" ХХК-ийн хашаанд их хэмжээний барилгын материал, хар лак, хар цаас шатаж байна гэсэн дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт 14:52 цагт ирсэн. Дуудлагын дагуу Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар анги, нэмэлтээр Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14, 30, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн нийт 40 гаруй алба хаагч гал түймрийг унтраахаар ажиллаж байна. Ойролцоогоор 4 га тайлбайд барилгын дээврийн хар лак, хар цаас их хэмжээний барилгын материал шатсан байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
БИЧЛЭГ - ЯГ ОДОО
Сэтгэгдэл ( 2 )
галын дөл сайн
хотод агаар салхины дээр байрлах газруудад хэрэгтэй хэрэггүй хог овоолсон аж ахуйн хашаанууд ямар их байнаа.Гэр хороолол ч бас хог агуулах сав болсон байна. Одоо ногоон бүс бас шигүү байшин барилга аж ахуйн хашаа дүүрэнболжээ. Булаг шандын эхийг ч хашаалаад авсан байна. Энэ хотод аюулгүй, хавдаргүй амьдрахын тулд ногоон бүс, цэвэр ус, цэвэр хөрс, агаар хэрэгтэй. Гэтэл эд бүгд бараг байхгүй болох дөхжээ. Нүүдэлчин сэтгэхүйтэй монголчуудад газар хувьчлана гэсэн тэнэг бодлогоос эхтэй юм байна. Үр дүнд нь дархан цаазтай уул нь байшингаар дүүрч баахан хятад, солонгос хүмүүс худалдаж авах шив дээ.