Өнөөдөр зам хааж, дулааны шугам татах ажлыг хийнэ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 05 сарын 22

Сонгинохайрхан дүүргийн  16 дугаар хороо Барилгачдын гудамжны авто замыг өнөө шөнө буюу 22-ны 23:00 цагаас 23-ны  өдрийн 10:00 цагийн хооронд хаана  гэж Нийслэлийн авто замын хөгжлийн газраас мэдээллээ.

Зам хаан, дулааны шугам татах ажлыг хийж гүйцэтгэх тул ажил гүйцэтгэх хугацаанд жолооч нарыг хөдөлгөөний аюулгүй байдлаа ханган бусад авто замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг анхаарууллаа.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top