ЭЕШ-ыг долоодугаар сарын 2-5-нд авах санал гаргалаа

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 25

Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан өнөөдөр /2020.05.25/ болсон.

Хуралдаанд БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг оролцож, Элсэлтийн ерөнхий шалгалтыг долоодугаар сарын 2-5-нд зохион байгуулах саналтай байгаагаа танилцууллаа. Энэ саналыг УОК-ын гишүүд дэмжсэн бөгөөд эцсийн шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар гаргах юм.

Сануулахад, төгсөх ангийн сурагчид тавдугаар сарын 11-ний өдрөөс эхлэн танхимын давтлага авч эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 25,071 хүүхдэд холбогдох журмын дагуу давтлага өгч байгаа аж.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top